A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БАРИЛГЫН ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Захиргааны зориулалттай олон нийтийн барилга/
Бүлэг: 1979

ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

БАРИЛГЫН ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Захиргааны зориулалттай олон нийтийн барилга/

2012 оны 07 дугаар сарын 05-ны өдөр

Дугаар 198

Улаанбаатар xот

"Монгол Улсын Засгийн газрын тухай" хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, "Барилгын тухай хууль"-ийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2012 оны 06 дугаар хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн ТУШААХ нь: /БХБС-ын 2022 оны 222 дугаар тушаалаар өөрчлөлт орсон/

1. "Захиргааны зориулалттай олон нийтийн барилга "/БНбД 31-23-12/ зураг төсөл боловсруулах дүрмийг хавсралтаар баталж барилгын зураг төсөл, барилга угсралтын ажилд мөрдүүлсүгэй. /БХБС-ын 2022 оны 210 дугаар тушаалаар өөрчлөлт орсныг тусгав./

2. Шинээр батлагдсан барилгын норматив баримт бичгийг хэвлэн олшруулж зураг төсөл болон барилга угсралтын байгууллагуудад мөрдүүлэх, хяналт тавьж ажиллахыг Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар /Ц.Ганхүү/-т даалгасугай.

3. Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын газар /Б.Баасан/-д үүрэг болгосугай.

САЙД Ц.ДАШДОРЖ