A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

2012 оны 12 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар А-125

Улаанбаатар хот

ОЙН ДАГАЛТ БАЯЛГИЙН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

"Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль"-ийн 16 дугаар зүйлийн 16.5 хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Ойн дагалт баялгийн нөөц ашигласны төлбөрийн хэмжээ"-г хавсралтын ёсоор баталсугай.

2. Энэ тушаалыг хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, нийслэлийн Байгаль хамгаалах газар, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, сум дундын болон сумын ойн ангийн дарга нарт даалгасугай.

3. Энэ тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Гантулга/, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар /Д.Энхбат/-д үүрэг болгосугай.

САЙД С.ОЮУН

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр

Дугаар А/290

Улаанбаатар хот

Ойн дагалт баялгийн нөөц ашигласны төлбөрийн хэмжээг тогтоох тухай

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. ''Ойн дагалт баялгийн нөөц ашигласны төлбөрийн хэмжээ"-г хавсралтаар баталсугай.

2. Энэхүү тушаалын хэрэгжилтийг зохион байгуулж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, хяналт тавьж ажиллахыг Ойн бодлого зохицуулалтын газар /Б.Оюунсанаа/, Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газар /Д.Батмөнх/ нарт үүрэг болгосугай.

3. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/125 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ