Хэвлэх DOC Татаж авах
“ХУВИЙН ХЭВШЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ СТРАТЕГИ


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ


  “ХУВИЙН ХЭВШЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ СТРАТЕГИ"-ИЙГ БАТЛАХ ТУХАЙ

 

                   2011 оны 2 дугаар                                                                             
                   сарын 9-ний  өдөр                                                               Дугаар 36                                                                                         Улаанбаатар хот

 

           “Хувийн хэвшлийн хөгжлийн стратеги боловсруулж хэрэгжүүлэх чиглэл өгөх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2006 оны 49 дүгээр зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2.1.10.1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
 

1.“Хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих үндэсний стратеги”-ийг 1 дүгээр хавсралт, уг стратегийн I үе шатанд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
 

2.“Хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих үндэсний стратеги”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, гадаад орон, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлж ажиллахыг Сангийн сайд С.Баярцогт, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо /Ч.Хашчулуун/, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
 

3.“Хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих үндэсний стратеги”-д тусгасан арга хэмжээг зохион байгуулах, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллах үүргийг Засгийн газрын 2009 оны 82 дугаар тогтоолын 20 дугаар хавсралтаар баталсан “Засгийн газар болон хувийн хэвшлийн хамтарсан зөвлөлдөх хороо”-нд хариуцуулсугай.  

4.“Засгийн газар болон хувийн хэвшлийн хамтарсан зөвлөлдөх хороо”-ны бүрэлдэхүүн болон дүрмийг шинэчлэн батлахыг тус хорооны дарга, Сангийн сайд С.Баярцогтод даалгасугай. 

5.Энэ тогтоолын хэрэгжилтийн явц, үр дүнг Засгийн газрын хуралдаанд жил бүрийн I улиралд багтаан танилцуулж байхыг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо   /Ч.Хашчулуун/-нд үүрэг болгосугай.

 

 

 

 

                                            Монгол Улсын Ерөнхий сайд                                                     С.БАТБОЛД

 

                                          Монгол Улсын сайд,

                                         Засгийн газрын Хэрэг

                                          эрхлэх газрын дарга                                                                             Ч.ХҮРЭЛБААТАР