A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр

Дугаар 384

Улаанбаатар хот

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Засгийн газрын 2010 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн "Хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зарим арга хэмжээний тухай" 68 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Засгийн газрын 2002 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн "Журам батлах тухай" (Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх журам, магадлан шинжлэх шалгуур) 246 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Эрүүл мэндийн сайд Н.УДВАЛ