A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • УСНЫ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ, ГҮЙЦЭТГЭХ ҮҮРГИЙГ БАТЛАХ ТУХАЙ /ХЗДХС-ын 2018 оны 1-1/1402 тоот албан бичгээр улсын нэгдсэн сангаас хасалт хийсэн/
Бүлэг: 1979

/ХЗДХС-ын 2018 оны 1-1/1402 тоот албан бичгээр улсын нэгдсэн сангаас хасалт хийсэн/

БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН

САЙДЫН ТУШААЛ

2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Дугаар А-307 Улаанбаатар хот

УСНЫ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ,

ГҮЙЦЭТГЭХ ҮҮРГИЙГ БАТЛАХ ТУХАЙ

Усны тухай хуулийн 21.3 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. Усны мэргэжлийн байгууллагын үйл ажиллгааны чиглэл, гүйцэтгэх үүргийг хавсралтын ёсоор баталсугай.

2.Усны мэргэжлийн байгууллагад зөвхөн энэ тушаалын хавсралтаар баталсан чиглэлийн дагуу эрх олгож, тухайн чиглэлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй эсэхэд хяналт тавьж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Гантулга/-т үүрэг болгосугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын "Журам батлах тухай" 2013 оны 147 дугаар тушаалыг хүчингүй болгосонд тооцсугай.