A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 167

Улаанбаатар хот

ШҮҮХИЙН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүхийн захиргааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Нэг. Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийг хавсралт ёсоор баталсугай.

Хоёр.Энэхүү зарлиг гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 08 дугаар сарын 3-ны өдрийн 192 дугаар зарлигаар батлагдсан Шүүхийн сахилгын хорооны дүрмийг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ