Хэвлэх DOC Татаж авах
“МИАТ” ХК-ИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

 

2013 оны 12 дугаар                                                                                                                                                                                                      Улаанбаатар
сарын 14-ний  өдөр                                                                                                   Дугаар 413                                                                                        хот


 
“МИАТ” ХК-ИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ
АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

 

Улсын Их Хурлын 2013 оны 18 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын 1.2.4, 1.2.7-д заасныг хэрэгжүүлэх зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг баримтлан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

 

1. “МИАТ” ХК-ийн санхүү, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, нислэгийн аюулгүй байдлыг хангах, үндэсний боловсон хүчнийг дипломын болон лицензтэй сургалтад сургах, дагалдуулан бэлтгэх зорилгоор тус компанийн гүйцэтгэх удирдлагыг менежментийн гэрээний үндсэн дээр олон улсын нэр хүнд бүхий гадаадын агаарын тээвэрлэгч компанийн мэргэшсэн багаар гүйцэтгүүлэхийг Төрийн өмчийн хороо (Д.Цогтбаатар), “МИАТ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Батзаяа)-д үүрэг болгосугай.

 

2. Энэхүү тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Зам, тээврийн сайд А.Гансүх, Төрийн өмчийн хороо (Д.Цогтбаатар)-нд даалгасугай.

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд                                              Н.АЛТАНХУЯГ

 


Зам, тээврийн сайд                                                             А.ГАНСҮХ