A

A

A

  • Нүүр
  • Дүгнэлт
  • Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН

ДҮГНЭЛТ

2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр                                                                                                                                                                  Улаанбаатар хот

Дугаар 06

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг

Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг

хянан шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 13.15 цаг

      Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Цэцийн дарга Ж.Амарсанаа даргалж, гишүүн Н.Жанцан, П.Очирбат /илтгэгч/, Д.Наранчимэг, Ц.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Даваадалайг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

       Хуралдаанд мэдээлэл гаргагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн оршин суугч, иргэн Д.Тогтохбаяр, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нар оролцлоо.

          Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн заалт нь Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Иргэн Д.Тогтохбаяр Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ:

“Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.” гэж заасан билээ.

              1992 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр батлагдсан Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Энэ хуулийн 21, 22, 23, 24, 45 дугаар зүйлд заасан баривчлах шийтгэлийг сумын Засаг дарга ногдуулж болно.” гэж заажээ. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт баривчлах шийтгэлийг зөвхөн шүүгч ногдуулахаар журамласан ч хуулийн 4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Энэ хуулийн 21, 22, 23, 24, 45 дугаар зүйлд заасан баривчлах шийтгэлийг сумын Засаг дарга ногдуулж болно.” гэж заасан байна. Энэ нь хэрэг, маргаан хянан шийдвэрлэдэг, хараат бус, бие даасан тогтолцоо болох шүүх бус харин мэргэжлийн бус хүн иргэнийг захиргааны зөрчил гаргасан үндэслэлээр эрх чөлөөг нь хязгаарлаж баривчлах шийтгэлийг ногдуулахад хүрч байна.

            Хэдийгээр хуулийн 18 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Сумын Засаг дарга баривчлах шийтгэл ногдуулсан тухай шийтгэврээ материалын хамт харьяалах шүүхэд 3 хоногийн дотор хүргүүлнэ.” гэж заасан ч энэ нь баривчлах шийтгэвэр бодитой, хууль ёсны байж, хүнийг үндэслэлгүйгээр хорихгүй гэх баталгаа болж чадахгүй юм.

            Учир нь тухайн Засаг даргын баривчлах шийтгэл ногдуулсан шийтгэвэр, түүнтэй холбоотой материалтай шүүгч танилцаж байгаа процесс нь зөрчлийн тухай тэмдэглэл, зөрчил гаргасан этгээдээс авсан тайлбар зэрэг баривчлах үндэслэл болсон бичмэл баримтуудын хүрээнд л хязгаарлагдаж байгаагаас энэ нь хэргийг үнэн зөв, шударгаар шийдвэрлэх боломжийг хязгаарлаж байна.

         Өөрөөр хэлбэл, шүүгч аль нэг сумын Засаг даргын баривчлах шийтгэл ногдуулсан захиргааны шийтгэврийг тал бүрээс нь бүрэн гүйцэд судалж, шийдвэрлэх боломжгүйгээс эцсийн дүндээ сумын Засаг даргын гаргасан шийтгэврээр захиргааны зөрчил гаргасан үндэслэлээр иргэнийг баривчилж, тодорхой хугацаанд нийгмээс тусгаарлан, эрх чөлөөг нь хязгаарлахад хүрч байна.

            “Сумын Засаг дарга баривчлах шийтгэл ногдуулсан тухай шийтгэврээ материалын хамт харьяалах шүүхэд 3 хоногийн дотор хүргүүлнэ.” гэсэн дээрх заалтаар бол Засаг даргын гаргасан шийтгэврийг шүүх хянаж, шийдвэрлэх боломжтой, эцсийн шийдвэрийг шүүгч гаргана гэж харахаар. Гэвч хэн нэгний бичсэн тэмдэглэл, тайлбар зэргийг л үндэслэн хэргийг хянахаар журамласан хуулийн ганцхан заалт шүүгчид бус харин Засаг даргад иргэнийг баривчилж, хорих эрхийг олгож байна.

            Бид дээр дурдсан хуулийн ганц заалтыг энэ бол хэргийг хянан хэлэлцэж байгаа шүүхийн ажиллагаа юм гэж ойлгож болохгүй. Хэргийг хянан хэлэлцэж байгаа шүүхийн ажиллагаа нь агуулга, хэлбэрийн хувьд өргөн хүрээтэй олон зохицуулалтыг өөртөө агуулсан хэм хэмжээ байдаг.

                Энэ нь угтаа шийдвэрийг шүүх өөрөө гаргана. Шүүх шийдвэр гаргахын тулд хэргийг тал бүрээс нь бодитойгоор судалсан байхаар тайлбарлагдана.

           Ийм учраас 1992 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр батлагдсан Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн 21, 22, 23, 24, 45 дугаар зүйлд заасан баривчлах шийтгэлийг сумын Засаг дарга ногдуулж болно.” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж дээр дурдсан хуулийн заалтыг, үүнээс үндэслэн мөн хуулийн 18 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Сумын Засаг дарга баривчлах шийтгэл ногдуулсан тухай шийтгэврээ материалын хамт харьяалах шүүхэд 3 хоногийн дотор хүргүүлнэ.” гэсэн заалтыг тус тус хүчингүйд тооцуулахаар мэдээлэл гаргаж байна.” гэжээ.

Хоёр. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан хариу тайлбартаа:

             “Улсын Их Хурлаас 1992 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр баталсан Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн “Энэ хуулийн 21, 22, 23, 24, 45 дугаар зүйлд заасан баривчлах шийтгэлийг сумын Засаг дарга ногдуулж болно.” гэсэн 5 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.” гэсэн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн тухай Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн иргэн Д.Тогтохбаяр Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлтэй танилцаад дараах тайлбар гаргаж байна. Эрх зүйн албадлагын бие даасан төрөл нь захиргааны албадлага болно.

             Захиргааны албадлагын арга хэмжээний төрөлд захиргааны урьдчилан сэргийлэх, захиргааны таслан сэргийлэх, захиргааны хариуцлагын, захиргааны процесс хангах арга хэмжээнүүд тус тус хамаарна. Эдгээрийн дотроос захиргааны таслан сэргийлэх арга хэмжээ, түүнийг хэрэглэх үндэслэлийн талаар авч үзэх нь зүйтэй. Нийгмийн харилцаанд эрх зүйн бодит зөрчил гэм хор учруулдаг бөгөөд энэ нийгмийн харилцааг хамгаалах зорилгоор хуулиар тогтоосон хэм хэмжээг зөрчиж буй үйлдлийг таслан зогсоох үүднээс гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага, албан тушаалтнаас шүүхэд хандахгүйгээр холбогдох арга хэмжээ авна. Өөрөөр хэлбэл, аливаа этгээд эрх зүйн хэм хэмжээг биелүүлээгүй бол эрх бүхий байгууллага, албан тушаалтан баривчлах, хууль бусаар олсон орлого, эд зүйл буюу зөрчил гаргахад ашигласан тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хураах зэрэг албадлагын шинжтэй тодорхой арга хэмжээ авдаг.

            Аливаа албадлага нь эрх зүйн ерөнхий зарчимд захирагдсан бөгөөд түүнийг хуулиар нарийвчлан зохицуулсан журмын дагуу хэрэглэдэг шинж чанартай болно. Ийм нөхцөлд иргэний эрх, эрх чөлөө, нийгмийн болон төрийн ашиг сонирхол баталгаатай хангагдана.

            Захиргааны албан тушаалтан төрийн албадлагын шинж чанартай арга хэмжээ авах асуудал манай улсын хууль тогтоомжид дараах байдлаар тусгалаа олсон юм.

             Сумын Засаг даргаас захиргааны зарим төрлийн тухайлбал, танхайрах, согтуурах, галт зэвсэг болон амьсгал боогдуулах, нулимс асгаруулах бодис хууль бусаар олж авах, авч явах, хадгалах зэрэг зөрчилд захиргааны журмаар баривчлах шийтгэл ногдуулж болохоор тусгайлсан зохицуулалтыг Захиргааны хариуцлагын тухай хуульд 1995 онд оруулсан. Эрх зүйн энэхүү зохицуулалтыг хуульчилах практик үндэслэл нь эрх зүйн зөрчил олон нийтийн ашиг сонирхлыг хөндөж, иргэдийн хувийн болон эд хөрөнгийн аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй тул эрх бүхий албан тушаалтан бие дааж, түргэн хугацаанд хууль тогтоомжоор олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд эрх зүйн зөрчлийг хугацаа алдалгүй зогсоох, дуусгавар болгох шаардлагатай билээ.

            Захиргааны албан тушаалтнаас хэрэгжүүлж буй төрийн албадлагын арга хэрэгслийн өөр нэг жишээ бол Улсын Их Хурлаас 2008 онд баталсан Гаалийн тухай хуулийн 247 дугаар зүйлд заасанчлан гаалийн зөрчил илэрсэн, эсхүл ийнхүү зөрчил гарч болзошгүй талаар сэжиг байгаа бол гаалийн албан тушаалтан хүний биед үзлэг хийж байна.

           Түүнчлэн гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах шийдвэрийг улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга гаргаж байхаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37.2 дахь хэсэгт заажээ.

            Дээр дурдсан хууль тогтоомжийн заалтаас үзэхэд тодорхой эрх зүйн хэм хэмжээг иргэн үл гүйцэтгэсэнтэй холбогдуулан үндэсний хууль тогтоомжийн дагуу эрх хэмжээ олгосон захиргааны албан тушаалтнаас төрийн албадлагын шинжтэй саатуулах, захиргааны журмаар баривчлах, албадан гаргах зэрэг зарим арга хэмжээг хуулийн хүрээнд, хүний эрх, эрх чөлөөг баталгаатай хангах замаар түүнд ногдуулж байна.

             Мөн Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн заалт нь Нэгдсэн үндэсний байгууллагын Ерөнхий Ассамблейн 1988 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 43/173 дугаар тогтоолоор баталсан “Аливаа хэлбэрээр саатуулагдсан болон хоригдсон хүмүүсийг хамгаалах зарчмуудын цогцд “баривчилгаа, түр саатуулах, хорих явдлыг зөвхөн хуульд заасны дагуу эрх бүхий албан тушаалтан, эсхүл хуулиар энэхүү бүрэн эрхийг олгосон этгээд хэрэгжүүлэхээр” заасан зарчмын агуулгад  нийцэж байна.

        Захиргааны хариуцлагын тухай хуульд тусгалаа олсон өөр чухал санаа бол нэг талаас захиргааны журмаар баривчлах шийтгэл ногдуулах тухай шийтгэврийг захиргааны албан тушаалтан гаргаж байгаа боловч нөгөө талаас эцсийн шийдвэрийг харьяалах шүүх баталгаажуулж байна. Учир нь дээр дурдсан хуулийн 18 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт сумын Засаг дарга баривчлах шийтгэл ногдуулсан тухай шийтгэврээ холбогдох материалын хамт харьяалах шүүхэд гурав хоногийн дотор заавал хүргүүлэхээр хуульчилжээ. Шүүгч дээрх шийтгэвэр, материалыг нь хянан үзээд захиргааны журмаар баривчлах шийтгэврийг үндэслэлгүй гаргасан гэж үзвэл хүчингүй болгох бүрэн эрхтэй.

            Мөн Захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомжид захиргааны зөрчлийн олон тооны хэргийг шүүгч дангаараа шийтгэвэр гарган шийдвэрлэж байна. Энэ ажиллагаа бол агуулгаараа шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа биш, харин захиргааны процессын үргэлжлэл буюу түүний бүрэлдэхүүн хэсэг болно.

          Харин зөрчил үйлдэгчээс сумын Засаг даргын гаргасан шийтгэвэр хууль бус гэж үзэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар гомдлоо захиргааны хэргийн шүүхэд гаргах эрх нь нээлттэй билээ. Гомдлыг хүлээн авсан захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тогтоохдоо тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бүх нотлох баримтыг цуглуулах, үнэлэх /мөрдөн шалгах/ зарчмыг баримтлан шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаа хэрэгжүүлдэг билээ.

             Иймд Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн “Энэ хуулийн 21, 22, 23, 24, 45 дугаар зүйлд заасан баривчлах шийтгэлийг сумын Засаг дарга ногдуулж болно.” гэсэн 5 дахь хэсгийн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.” гэснийг зөрчөөгүй гэж үзэж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

          Монгол Улсын Их Хурлаас 1992 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр баталсан Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... баривчлах шийтгэлийг сумын Засаг дарга ногдуулж болно” гэж хуульчилсан нь баривчлах шийтгэл оногдуулах эрхийг улс төрийн албан тушаалтанд шилжүүлснээр Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрхийг эрхэмлэн дээдлэх, хүний эрхийн хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүргийг төрд хариуцуулсан Үндсэн хуулийн үзэл баримтлал, суурь зарчимтай зөрчилдөж байна гэж үзэх үндэслэлтэй байна.

           Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ НЬ:

1.Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Энэ хуулийн 21, 22, 23, 24, 45 дугаар зүйлд заасан баривчлах шийтгэлийг сумын Засаг дарга ногдуулж болно.”, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Сумын Засаг дарга баривчлах шийтгэл ногдуулсан тухай шийтгэврээ материалын хамт харьяалах шүүхэд 3 хоногийн дотор хүргүүлнэ.” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.” гэсэн заалтыг зөрчсөн байна.

2.Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “Энэ хуулийн 21, 22, 23, 24, 45 дугаар зүйлд заасан баривчлах шийтгэлийг сумын Засаг дарга ногдуулж болно.”, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Сумын Засаг дарга баривчлах шийтгэл ногдуулсан тухай шийтгэврээ материалын хамт харьяалах шүүхэд 3 хоногийн дотор хүргүүлнэ.” гэсэн заалтыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тус тус түдгэлзүүлсүгэй.

3.Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГАЛАГЧ:                                             Ж.АМАРСАНАА

ГИШҮҮД:                                              Н.ЖАНЦАН

                                                                П.ОЧИРБАТ

                                                                        Д.НАРАНЧИМЭГ

                                                                    Ц.САРАНТУЯА