- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Зарим Байнгын хорооны дарга нарыг сонгох тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2013 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 74
Төрийн ордон, Улаанбаатар хот
Зарим Байнгын хорооны дарга
нарыг сонгох тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 22.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Цэрэндашийн Оюунбаатар, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Гарьдхүүгийн Баярсайхан, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Догсомын Батцогт, Өргөдлийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Раднаагийн Бурмаа, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Агыпарын Бакей, Хууль зүйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Шаравдоржийн Түвдэндорж, Эдийн засгийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Батхүүгийн Гарамгайбаатар нарыг тус тус сонгосугай.
2.Энэ тогтоолыг баталсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A