A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 12 дугаарсарын 28-ны өдөр

Дугаар 427

 Улаанбаатар хот

"МОНГОЛ, ХЯТАДЫН СОЁЛ, УРЛАГ, ХҮМҮҮНЛЭГИЙН СОЛИЛЦООНЫ ЖИЛ"-ИЙН АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд 2014 онд "Монгол, Хятадын соёл, урлаг, хүмүүнлэгийн солилцооны жил"-ийн ажлыг зохион байгуулан тэмдэглэсүгэй.

2. "Монгол, Хятадын соёл, урлаг, хүмүүнлэгийн солилцооны жил"-ийн ажлыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

3. "Монгол, Хятадын соёл, урлаг, хүмүүнлэгийн солилцооны жил"-ийн ажлын хүрээнд зохион байгуулах ажил, арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж, дүнг Засгийн газарт танилцуулахыг Ажлын хэсэг (Д.Тэрбишдагва)-т даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.ОЮУНГЭРЭЛ