A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр

Дугаар 7

Улаанбаатар хот

АГЕНТЛАГ БАЙГУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 183.1, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1, 6.3, "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай" Улсын Их Хурлын 2012 оны 14 дүгээр тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 67 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Тахарын ерөнхий газрыг байгуулсугай.

2. Дор дурдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд даалгасугай:

2.1. Тахарын ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги бүтцийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг баталж мөрдүүлэх;

2.2. Тахарын ерөнхий газрыг үйл ажиллагаа явуулах ажлын байраар хангах.

3. Тахарын ерөнхий газрын төсвийг Хууль зүйн сайдын 2014 оны багцад батлагдсан төсвөөс шийдвэрлэхийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 6 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн жагсаалт"-ын "Эрхлэх асуудлын хүрээ, харьяалал" гэсний дор "Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд" гэсэн хэсгийн "Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг" гэсэн баганад "91. Тахарын ерөнхий газар" гэж нэмсүгэй.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Засгийн газрын агентлагийн орон тоо батлах тухай" Засгийн газрын 2012 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 43 дугаар тогтоолд дор дурьдсан нэмэлт оруулсугай.

/Энэ заалтыг ЗГ-ын 2014-12-15-ны өдрийн 387-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./

Агентлагийн нэр

Орон тоо

24

Тахарын ерөнхий газар

178

6. Энэ тогтоолыг 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Хууль зүйн сайд Х.ТЭМҮҮЖИН