A

A

A

Бүлэг: 1979

Баян-өлгий аймгийн Засаг даргын 2012-05-01 өдрийн 257 дугаар захирамжаар хүчингүй болсон.

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Дугаар 359 Өлгий

ХАЛААЛТЫН ХУГАЦААГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтыг үндэслэн аймгийн ИТХ-ын 4 дүгээр хуралдааны 16 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Өндөр уулын бүсэд оршдог тус аймгийн цаг уурын байдлыг харгалзан халаалтын улирлын хугацааг 10 дугаар сарын 1-нээс дараа жилийн 5 дугаар сарын 1-нийг хүртэл 7 сараар тогтоосугай.

2. Халаалт өгөх хугацааг 7 сараар тогтоосонтой холбогдуулан 2009 оны төсөвт тодотгол оруулах 2010 оны төсвийн төсөлд халаалтын зардлыг бүрэн тусгуулах арга хэмжээ авахыг ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Даку/, төсөвт албан байгууллагын дарга, захирал, эрхлэгчдэд үүрэг болгосугай.

3. Энэ захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2006 оны 339 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

ЗАСАГ ДАРГА С.ХАВАЛ

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2012 оны 5 дугаар сарын 1-ний өдөр

Дугаар 257

Улаанбаатар хот

ХАЛААЛТЫН ХУГАЦААГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Өндөр уулын бүсэд оршдог тус аймгийн цаг уурын байдлыг харгалзан халаалтын улирлын хугацааг 9 дүгээр сарын 15-наас дараа жилийн 5 дугаар сарын 15 хүртэл 8 сараар тогтоосугай.

2.Халаалт өгөх хугацааг 8 сараар тогтоосонтой холбогдуулан 2013 оны төсвийн төсөлд халаалтын зардлыг бүрэн тусгуулах арга хэмжээ авахыг ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Даку/, төсөвт албан байгууллагын дарга, захирал, эрхлэгчдэд үүрэг болгосугай.

3.Энэ захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2009 оны 359 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ А.КАМЕЛИЯТ