Хэвлэх DOC Татаж авах
ХАЛААЛТЫН ХУГАЦААГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

 

 

2009 оны 9 дүгээр
сарын 18-ны өдөр                                                                                                                 Дугаар 359                                                                              Өлгий

 

 

ХАЛААЛТЫН ХУГАЦААГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

 

            Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтыг үндэслэн аймгийн ИТХ-ын 4 дүгээр хуралдааны 16 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Өндөр уулын бүсэд оршдог тус аймгийн цаг уурын байдлыг харгалзан халаалтын улирлын хугацааг 10 дугаар сарын 1-нээс дараа жилийн 5 дугаар сарын 1-нийг хүртэл 7 сараар тогтоосугай.

2. Халаалт өгөх хугацааг 7 сараар тогтоосонтой холбогдуулан 2009 оны төсөвт тодотгол оруулах 2010 оны төсвийн төсөлд халаалтын зардлыг бүрэн тусгуулах арга хэмжээ авахыг ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Даку/, төсөвт албан байгууллагын дарга, захирал, эрхлэгчдэд үүрэг болгосугай.

3. Энэ захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2006 оны 339 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

  

 

 


ЗАСАГ ДАРГА                                             С.ХАВАЛ