A

A

A

Бүлэг: 1979

/2016.09.30-ны өдрийн А/693 дугаар захирамжаар хүчингүй болсон/

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Дугаар 627 Улаанбаатар

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 28 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

Нэг."Эзэнгүй цогцсыг оршуулах журам"-ыг нэгдүгээр, эзэнгүй цогцос оршуулахад гарах зардлын үнэлгээг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр.Энэхүү журмыг хэрэгжүүлж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шинжилгээний алба /Д.Бархас/, Нийслэлийн Цагдаагийн газар /С.Баатаржав/-т, эзэнгүй цогцос оршуулахад гарах зардлыг жил бүрийн төсөвт тусгуулан тухай бүр санхүүжүүлж байхыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Ж.Эрдэнэбилэг/-т тус тус даалгасугай.

Гурав.Дээрх журмын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, зүйн хэлтэс /О.Машбат/ -т үүрэг болгосугай.

Дөрөв.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2004 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн "Журам батлах тухай" 236 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД