A

A

A

Бүлэг: 1979

/Ховд аймгийн ЗД-ын 2010 оны А/245-р захирамжаар хүчингүй болгосон/

ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2010 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Дугаар 235 Ховд

ЖУРАМ ТОГТООХ ТУХАЙ

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 6-гийн "ж" заалт, Монгол Улсын Их хурлын 2003 оны 48 дугаар тогтоолоор батлагдсан Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөрийн 3.2.1.4 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, гэмт хэрэг, эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журм хангах, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах зорилгоор 7 хоног бүрийн Пүрэв гаригт дэлгүүр, нийтийн хоолны газруудаар бүх төрлийн согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдахыг хориглосугай.

2. Дэлгүүр, баар, нийтийн хоолны газруудын архи согтууруулах ундааг Лхагва гариг бүрийн 19-22 цагийн хооронд битүүмжлэн лацдаж, Баасан гариг бүрийн 10.00 цагаас нээж байх хамтарсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Цагдаагийн газар /П.Оростогтоо/, Мэргэжлийн хяналтын газар /Д.Батцэнгэл/ сумдын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хүндэтгэн дээрх өдрүүдэд архи, согтууруулах ундаа, тамхины хэрэглээгээ багасгахыг нийт ард иргэдэд, архи, согтуурууулах ундаа, тамхины худалдааг аль болох цөөрүүлэхийг тухайн бизнес эрхлэгчдэд тус тус уриалсугай.

4. Энэ захирамжийн биелэлтийн явцад байнга хяналт тавьж, улирал тутам танилцуулж байхыг Төрийн захиргааны удирдлагын хэлтэс /А.Самданхүү/-т даалгасугай.

5. Аймгийн Засаг даргын 2006 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 59 дүгээр захирамжийг хүчингүй болгосонд тооцсугай.

ЗАСАГ ДАРГА Г.НЯМДАВАА