A

A

A

Бүлэг: 1979

/ЗД-ын 2017 оны А/775-р захирамжаар хүчингүй болгосон/

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2010 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Дугаар 248 Баянхонгор

АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ТУХАЙ

Монгол Улсын "Авто замын тухай хууль"-ийн 21.1 дэх заалтыг үндэслэн, Засгийн газрын 2002 оны 9 дүгээр сарын 4-ний 177 дугаар тогтоолоор батлагдсан журмын заалт "Авто замын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцсөний" дагуу орон нутгийн зам ашигласны төлбөрийн хэмжээ, төлбөрийг төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах зорилгоор ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Орон нутгийн чанартай авто замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс жилд нэг удаа хөдөлгүүрийн багтаамж, овор хэмжээ, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөг харгалзан авах хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2. Баянхонгор аймагт бүртгэл бүхий тээврийн хэрэгсэл эзэмшигчээс хавсралтад заасан хэмжээгээр хураамжийг авч орон нутгийн замын санд төвлөрүүлэх ажлыг жил бүрийн эхний хагаст багтаан зохион байгуулахыг Тээвэр, авто замын газар /С.Мэндхүү/, сумдын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Сангийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх ажлын жагсаалтыг аймгийн ИТХ-аар батлуулж хийж гүйцэтгэх ажлыг зохион байгуулахыг Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга /Ж.Хүрэлбаатар/, хураамжийн төвлөрөлт, зарцуулалтад хяналт тавин ажиллахыг Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга /Ц.Түдэвваанчиг/-д даалгасугай.

ЗАСАГ ДАРГА Д.АМАРСАНАА