A

A

A

Бүлэг: 1979

/Булган аймгийн ЗД-ын 2017-12-25-ны А/646-р захирамжаар хүчингүй болгосон/

БУЛГАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2002 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Дугаар 261 Булган

ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

Шинэчлэн батлагдсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 86-р зүйлийн 1 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ЗАХИРАМЖЛАХ нь:

Нэг. Сумын Засаг дарга нарт даалгах нь:

1. Шүүгч нарыг хөдөө, орон нутагт хүүдэллэн ажиллах хугацаанд албан тасалгаагаар үнэ төлбөргүй хангах;

2. Шүүгч, шүүхийн ажилтан нарыг тухайн суманд ажиллах хугацаанд хоноглох байр, буудал, хоолоор зохих үнэ төлбөртэйгээр үйлчлэх;

3. Тухайн суманд ажиллах үед шүүгч нарын уулзах шаардлагатай хүмүүсийг дуудан ирүүлэх, албадан авчирах зорилгоор сумын зарлага болон цагдаа нарыг шүүгч, нарийн бичгийн дарга нарын мэдэлд ажиллуулах;

4. Шүүгч нарыг машин унаагүй очиж ажиллаж байгаа тохиолдолд хөдөө багт ажиллах болон сумаас суманд хүргэхэд шаардагдах машин, бензин шатахуунаар хангаж үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх;

5. Шүүхийн цахилгаан болон зарлан дуудах хуудсаар өгсөн мэдэгдэх хуудсыг холбогдогчдод хүргүүлж, шүүхэд хариу мэдэгдэх;

6. Шүүхээс хүргүүлсэн шийдвэрийг холбогдогчдод хүргэж өгч байх;

7. Шүүхээс удаа дараа дуудсан этгээдийг албадан ирүүлэх арга хэмжээг шүүхийн журмаар цагдаагийн алба хаагчидтай хамтран гүйцэтгэх;

8. Хөдөө орон нутагт ажиллаж байгаа шүүгч нартай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомж сурталчилах ажлыг хамтран зохион байгуулж энэ ажилд иргэдийг өргөнөөр хамруулах;

9. Шүүгч, нарийн бичгийн дарга нарын яаралтай гаргах шийдвэр, захирамж, тоотыг сумын бичиг хэргээс гүйцэтгүүлэх

ЗАСАГ ДАРГА М.ОЮУНБАТ

БУЛГАН АЙМГИЙН

ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

Дугаар А/646

2017 оны 12 сарын 25-ны өдөр Алтай хот

Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг хүчингүй болгох тухай

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 59,60 дугаар зүйлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан захиргааны хэм хэмжээ тогтоосон хавсралтад заагдсан шийдвэрүүдийг хүчингүй болгосугай.

2.Хүчингүй болгосон хэм хэмжээний шийдвэрүүдийн талаар холбогдох байгууллагуудад мэдэгдэж, шийдвэрийн бүртгэл, мэдээллийн санд оруулахыг Хууль, эрх зүйн хэлтэс /П.Хишигдаваа/-т үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА З.БАТЗОРИГ