A

A

A

Бүлэг: 1979

/Хэнтий Аймгийн засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/397 дугаар захирамжаар хүчингүй болсон/

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

 

 

2002 оны 04 дүгээр
сарын 02-ны өдөр                                                                                       Дугаар 69                                                                                                  Өндөрхаан

 

 

АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

 

 

Архидан согтуурахтай тэмцэх хууль, аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2002 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 19 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хүн амын эрүүл мэнд, амгалан тайван аж төрөхөд гол саад болж байгаа архидан согтуурах явдлыг бууруулах зорилгоор Дэлхийн эрүүл мэндийн өдөр 4 дүгээр сарын 7, Эх үрсийн баярын өдөр 6 дугаар сарын 1, хичээлийн шинэ жилийн нээлт 9 дүгээр сарын 1-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэдэггүй, худалддаггүй өдөр болгосугай.

2.Энэ өдрүүдэд архины хор хөнөөл, ардын ёс заншлын дэвшилтэт уламжлалын талаар сурталчлах, хүүхэд залуучуудын чөлөөт цагийг үр ашигтай өнгөрүүлэхэд чиглэсэн олон хэлбэрийн ажил зохион байгуулж, орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийг өргөн хүрээтэй оролцуулахыг нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс /Г.Эрдэнэтөгс/, Хууль зүйн хэлтэс /Л.Батсайхан/, Эрүүл мэндийн газар /Р.Байгалмаа/, сумдын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3.Аймгийн хэмжээнд согтууруулах ундаагаар үйлчилдэг дэлгүүрийг 21 цаг, кафе, баар, зоогийн газрын 24 цагаас хойш үйлчлэхгүй байхаар цагийн хуваарьт хязгаарлалт тогтоосугай.

4.Стандарт, чанарын шаардлага хангаагүй согтууруулах ундаа түүнчлэн насанд хүрээгүй хүүхдэд согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн нь хууль, хяналтын байгууллагын шалгалтаар тогтоогдвол уг байгуулагуудын дүгнэлтийг үндэслэн аж ахуйн нэгжүүдийн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авч ажиллахыг аймгийн комисс /Д.Сүхбаатар/-т даалгасугай.

5.Энэ захирамжийн 1, 3 дахь заалтын хэрэгжилтэнд хяналт тавьж байхыг хууль зүйн хэлтсийн дарга Л.Батсайхан, Цагдаагийн газрын дарга Ц.Баярсайхан, Мэргэжлийн хяналтын газарт тус тус даалгасугай.       

 

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                             Ч.ЭРДЭНЭБААТАР