A

A

A

Бүлэг: 1979

Засаг даргын 2020 оны А/259 дүгээр захирамжаар хүчингүй болсон.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2004 оны 03 дугаар

сарын 03-ны өдөр Дугаар 53 Чойр

ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ АНХНЫ ҮНЭ ТОГТООХ ТУХАЙ

Газрын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэхь заалт, Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2003 оны 218 дугаар тушаалыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

Нэг."Говьсүмбэр аймгийн төвийн эзэмшил, ашиглалтанд олгох газрын үнэлгээний бүсчлэл"-ийг 1 дүгээр хавсралтаар, "Аймгийн нутаг дэвсгэрт гэр бүлийн болон газар тариалангийн бус аж ахуйн зориулалтаар эзэмшил ашиглалтанд олгох 1м2 газрын дуудлага худалдааны анхны үнэ"-ийг 2 дугаар хавсралтаар, "Газар тариалангийн зориулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах 1 га газрын дуудлага худалдааны анхны үнэ"-ийг 3 дугаар хавсралт ёсоор тус тус батласугай.

Хоёр.Энэхүү захирамжийн 2, 3-р хавсралтыг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах газрын дуудлага худалдааны анхны үнэлгээг тогтоож, мөрдөн ажиллахыг Сумдын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Гурав.Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд байнгын хяналт тавьж ажиллахыг газрын алба Ц. ДАНЗАСОДОВ-т даалгасугай.

ЗАСАГ ДАРГА Ж.БАЯНМӨНХ

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр

Дугаар А/259

Чойр

ЗАХИРАМЖ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны актын үндэслэл болж буй хууль, хуулийн заалт хүчингүй болсон тул аймгийн Засаг даргын 2004 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн "Дуудлага худалдааны анхны үнэ тогтоох тухай" 53, 2004 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн "Зам ашигласны төлбөр авах тухай" А/98, 2010 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн "Журамд өөрчлөлт оруулах тухай" А/93 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгосугай.

2. Хүчингүй болсон захирамжуудыг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу улсын нэгдсэн сангаас хасуулах арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга /Д.Магвансүрэн/-д үүрэг болгосугай.

ОРЛОГЧ ДАРГА Ш.БИЛЭГГҮМБЭРЭЛ