Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Дархан -Уул аймгийн БТС-ын хорооны дэргэд өсвөрийн шигшээ баг тамирчдыг бүрдүүлэн ажиллуулах журам/

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

 


2008 оны 4 дүгээр                                                                                     

сарын 11-ний өдөр                                                                                         Дугаар 144                                                                                                     Дархан

 

 

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

 

Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.10 дахь хэсэг, Засгийн газрын 2007 оны 324 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Аймгийн Биеийн тамир, спортын хорооны дэргэд “Өсвөрийн шигшээ баг тамирчдыг бүрдүүлэн ажиллуулах журам”-ыг нэгдүгээр хавсралтаар, өсвөрийн шигшээ багийн багш дасгалжуулагч, тамирчдын орон тооны дээд хязгаарыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Шигшээ багийн тамирчид, багш дасгалжуулагч нарыг өөрийн төсөвтөө багтаан цалинжуулахыг Биеийн тамир, спортын хороо /Н.Батлав/-нд даалгасугай.

3. Багш дасгалжуулагч, тамирчдын цалинг 2009 оны төсөвт тусгуулж ажиллахыг Биеийн таир спортын хороо /Н.Батлав/-т үүрэг болгосугай.  

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                             Д.ХАЯНХЯРВАА