Хэвлэх DOC Татаж авах
“БИЗНЕС ШАНД” ХХК-ИЙН АРХИ ҮЙЛДВЭРЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 2 дугаар сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 65

“БИЗНЕС ШАНД” ХХК-ИЙН АРХИ ҮЙЛДВЭРЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ  

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Засаг дарга болон “Бизнес шанд” ХХК-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу “Бизнес шанд” ХХК-ийн архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосугай.

2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Татварын ерөнхий газарт тус тус үүрэг болгосугай. 

       Монгол Улсын Ерөнхий сайд                                   Н.АЛТАНХУЯГ

           Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд                               Х.БАТТУЛГА