A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2013 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр

Дугаар 143

Улаанбаатар хот

ЦАГДААГИЙН ДҮРЭМТ ХУВЦАСНЫ ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Нэг.Цагдаагийн дүрэмт хувцасны загварыг хавсралт ёсоор баталсугай.

Хоёр.Энэхүү зарлиг гарсантай холбогдуулан Цагдаагийн дүрэмт хувцасны загвар батлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 83 дугаар зарлигийг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ