A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 08 дүгээр сарын 08-ны өдөр

Дугаар 266

Улаанбаатар хот

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙГ БАЛАНСААС БАЛАНСАД ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай, 921.687.300 (есөн зуун хорин нэгэн сая зургаан зуун наян долоон мянга гурван зуун) төгрөгийн балансын үнэ бүхий амбулаторийн барилгыг Цагдаагийн ерөнхий газарт балансаас балансад шилжүүлэхийг Төрийн өмчийн хороо (Ц.Нанзаддорж)-нд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР