A

A

A

Бүлэг: 1979

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН БАГА ХУРЛЫН ТОГТООЛ

1991 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хот

Дугаар 3

ИРГЭНИЙ БОЛОН УЛС ТӨРИЙН ЭРХИЙН ТУХАЙ ОЛОН УЛСЫН ПАКТЫН ФАКУЛЬТАТИВ ПРОТОКОЛД НЭГДЭН ОРОХ ТУХАЙ

БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 17-г үндэслэн БНМАУ-ын Бага Хурлаас ТОГТООХ нь:

1.Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас 1966 оны 12 дугаар сарын 16-нд батлагдаж 1976 оны 3 дугаар сарын 23-нд хүчин төгөлдөр болсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын факультатив протоколд БНМАУ нэгдэн орсугай.

2.БНМАУ энэхүү Факультатив протоколд нэгдэн орсонтой холбогдуулан дор дурдсан арга хэмжээг авахыг БНМАУ-ын Засгийн газарт даалгасугай:

а/нэгдэн оросн тухай баримт бичгийг факультатив протоколын 8 дугаар зүйлийн 4-т заасны дагуу Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулахаар өгөх;

б/Факультатив протоколын 4 дүгээр зүйлд заасан тохиолдол бүрт шаардлагатай арга хэмжээ авч байх;

в/Факультатив протоколыг түүний 9 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу БНМАУ-ын хувьд хүчин төгөлдөр болмогц нь хэвлэн нийтлэх.

БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ

БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.ЧИМИД