Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот

ШҮҮГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

("Төрийн мэдээлэл", 2013 он, №05)

1 дүгээр зүйл.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн  35 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 35.2 дахь хэсэг нэмсүгэй:

“35.2.Энэ хуулийн 35.1-д заасан магадлалыг маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалтын “өмгөөлөгч,” гэсний дараа “шүүгч,” гэж, 11 дүгээр зүйлийн 11.2.7 дахь заалтын “бусдад” гэсний дараа “хугацаа хэтэрсэн” гэж, мөн зүйлийн 11.6 дахь хэсгийн “олон нийтээс” гэсний дараа “хуульд заасан шаардлага хангасан хэлбэрээр” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“7.1.2.давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч нь тухайн шатны шүүхэд гурваас доошгүй жил ажилласан;”

Хэвлэх

4 дүгээр зүйл.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.7 дахь заалтын “Ёс зүйн хорооны шийдвэр” гэснийг “захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал” гэж, 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсгийн “Ёс зүйн хороо” гэснийг “Ёс зүйн хорооны гурван гишүүн” гэж,  35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсгийн “шийдвэрлэж магадлал гаргана” гэснийг “шийдвэрлэнэ” гэж, 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсгийн “арга хэмжээг оногдуулахдаа” гэснийг “арга хэмжээ оногдуулсан тохиолдолд” гэж, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн “2013 оны 7 дугаар сарын 01-ний” гэснийг “2013 оны 4 дүгээр сарын 15-ны” гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийн “хоёроос гурван” гэснийг хассугай.

6 дугаар зүйл.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.4 дэх заалт, 36.3 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД