Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр
Улаанбаатар хот

ШҮҮГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

("Төрийн мэдээлэл", 2016 он, №08)

1 дүгээр зүйл.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.3 дахь хэсгийг нэгтгэн доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“38.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

38.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсгийн дугаарыг “38.3” гэж, мөн хэсгийн “Энэ хуулийн 38.1-д заасан” гэснийг “Энэ хуулийн 38.2-т заасны дагуу” гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД