Хэвлэх DOC Татаж авах

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ 

ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр                                                                                                               Дугаар 123                                                                                                                                                       Улаанбаатар хот

 

АЖ АХУЙН ХАРИЛЦААНЫ ДҮРЭМД НЭМЭЛТ

ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.13, 10 дугаар зүйлийн 10.1.8 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4, тус Зохицуулах зөвлөлийн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Тус Зохицуулах зөвлөлийн 2017 оны 74 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хоорондын аж ахуйн харилцааны дүрэм”, хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хоорондын аж ахуйн харилцааны дүрэм”-д оруулах нэмэлтийг хавсралтаар баталсугай.

2.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд мэдээлэх, сурталчилан таниулах ажлыг зохион байгуулахыг Зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд Тусгай зөвшөөрлийн алба /Г.Нарантуяа/, Үнэ тарифын алба /Ж.Гэрэлчулуун/, Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба /Б.Доржбат/-нд тус тус үүрэг болгосугай.

 

 

 

 

ДАРГА                                               Ж.БАТСУУРЬ

 

 

ГИШҮҮН                                           Л.БОЛД

                                                            Ж.ДАВААЦЭРЭН

                                                            Г.ЦОГТСАЙХАН

                                                            Ч.ЭРДЭНЭЧИМЭГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт,

үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2020 оны 12-р сарын

25-ны өдрийн 123 дугаар тогтоолын хавсралт

АЖ АХУЙН ХАРИЛЦААНЫ ДҮРЭМД ОРУУЛАХ НЭМЭЛТ

1.Зохицуулах зөвлөлийн 2017 оны 74 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хоорондын аж ахуйн харилцааны дүрмийн 4 дүгээр зүйлд “4.16. Хэрэглэгч нь хөрсний ус, борооны усыг хангагч байгууллагын зөвшөөрлөөр нийлүүлсэн тохиолдолд хэмжээ, хугацаа, давтамж, төлбөр хийх нөхцөлийг тусгасан түр гэрээг байгуулна.” гэсэн хэсэг нэмэх.

2.Зохицуулах зөвлөлийн 2017 оны 74 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хоорондын аж ахуйн харилцааны дүрмийн 3 дугаар зүйлд “3.10. Тусгай зөвшөөрөл эзэмшигч хөрс, борооны усыг хангагч байгууллагын зөвшөөрлөөр нийлүүлсэн тохиолдолд хэмжээ, хугацаа, давтамж, төлбөр хийх нөхцөлийг тусгасан түр гэрээг байгуулна. Хөрс, борооны усыг дамжуулан нийлүүлэх тохиолдолд хэрэглэгчийг оролцуулна.” гэсэн хэсэг нэмэх.

3.Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хоорондын аж ахуйн харилцааны дүрмийн 5 дугаар зүйлд “5.8. Хөрс, борооны усыг хангагчийн шугамд дамжуулан нийлүүлэх тохиолдолд хангагч байгууллага нь Зохицуулах зөвлөлөөс баталсан тарифаар хэрэглэгчтэй шууд төлбөр тооцоог хийх бөгөөд дамжуулан нийлүүлж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй Зохицуулах зөвлөлөөс тогтоосон дамжуулан нийлүүлэх тарифаар төлбөр хийнэ.” гэсэн хэсэг нэмэх.

 

 

 

--- о О о ---