A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ, ЗАГВАР ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /БСШУС-ын 2020 оны А/41-р тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/БСШУС-ын 2020 оны А/41-р тушаалаар хүчингүй болсон/

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ, ЗАГВАР ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд боловсролын баримт бичиг олгох журам/

2008 оны 12 дугаар сарын 8-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 112

Монгол Улсын Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ НЬ:

1."Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд боловсролын баримт бичиг олгох журам"-ыг нэгдүгээр, /БСШУС-ын 2019 оны А/156 дугаар тогтоолоор 1-р хавсралтыг хүчингүй болгосон/ суурь боловсролын гэрчилгээ, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн загварыг хоёрдугаар /Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын 2012 оны 01 дүгээр тушаалаар

2-р хавсралтыг хүчингүй болгосон/ хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2.Энэхүү журмыг хэрэгжүүлэхэд мэргэжлийн удирдлагаар хангах ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Бага, дунд боловсролын газар (Н.Энхбат), Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар (М.Баасанжав), аймаг, нийслэл, дүүргийн Боловсролын асуудал хариуцсан нэгжийн дарга нарт болон ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад тус тус үүрэг болгосугай.

3.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан "Журам шинэчлэн батлах тухай" Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2003 оны 454 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага төгсөгчдөд боловсролын баримт бичиг олгох журам"-ын ерөнхий боловсролын сургуультай холбогдох хэсэг, заалт, мөн журмын хоёрдугаар хавсралтын "А", "В" хавсралт, "Журамд өөрчлөлт оруулах тухай" Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2006 оны 146 дугаар тушаал, "Загвар батлах тухай" Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 125 дугаар тушаал, "Загварт нэмэлт оруулах тухай" Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2008 оны 160 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.