A

A

A

Бүлэг: 1979

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр

Дугаар 01

Улаанбаатар хот

БОЛОВСРОЛЫН БАРИМТ БИЧГИЙН ЗАГВАР ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай" 2010 оны 155 дугаар зарлигийн 2 дугаар заалт, "Боловсролын тухай" хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Дээд боловсролын сургалтын байгууллагын бакалавр, магистр, докторын диплом, тэдгээрийн хавсралтуудыг нэгдүгээр, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын мэргэжлийн боловсролын үнэмлэхний загварыг хоёрдугаар, ерөнхий боловсролын сургуулийн суурь боловсролын гэрчилгээ, бүрэн дунд боловсролын үнэмлэхний загварыг гуравдугаар хавсралтын ёсоор тус тус шинэчлэн баталсугай.

2. Энэхүү тушаалын хавсралтуудаар баталсан загваруудыг 2011-2012 оны хичээлийн жилийн төгсөлтөөс эхлэн мөрдөж ажиллахыг Мэргэжлийн боловсролын газрын дарга М.Баасанжав, Ерөнхий боловсролын газрын дарга Д.Эрдэнэчимэг нарт үүрэг болгосугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын "Журам шинэчлэн батлах тухай" 2006 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 480 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт, "Загвар шинэчлэн батлах тухай" 2005 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 184 дүгээр тушаал, "Журам загвар шинэчлэн батлах тухай" 2008 оны 112 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт, "Загварт өөрчлөлт оруулах тухай" 2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 103 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Ё.ОТГОНБАЯР

Улсын бүртгэлд 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 3308 дугаарт бүртгэсэн

/3-р хавсралтыг БШУС-ын 2014-03-24-ны А/108-р тушаалаар хүчингүй болгосон/