A

A

A

Бүлэг: 1979

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД, УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

2017 оны 06 сарын 23-ны өдөр

Дугаар А/115, А/123

Улаанбаатар хот

Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 22.1.3-т заасныг тус тус үндэслэн Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1. Бичил уурхайн аюулгүй байдлын дүрмийг хавсралт ёсоор байгуулсугай.

2. Дүрмийг мөрдүүлэх талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Алимаа, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Даваадорж нарт даалгасугай.

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Н.НОМТОЙБАЯР

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Ц.ДАШДОРЖ