A

A

A

Бүлэг: 1979

 

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2012 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 32

   Төрийн ордон, Улаанбаатар хот

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр

томилох тухай

Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.5 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр Бямбажавын Ганбат, Ганбаатарын Гэрэлт-Од, Баянмөнхийн Билэгт, Дашзэвэгийн Эрдэнэчулуун, Нацагийн Дагва нарыг тус тус томилсугай.

2.Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Пандийн Бямбацэрэн, Хандсүрэнгийн Пүрэвсүрэн, Мондооны Мэндбилэг, Данзангийн Сандаг-Очир нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс тус тус чөлөөлсүгэй.

3.Энэ тогтоолыг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ