A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • Иргэний бүртгэл, мэдээллийн улсын сангийн мэдээллийг ашиглах, иргэний үнэмлэхийн талаар авах зарим арга хэмжээний тухай
Бүлэг: 1979

 

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2012 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 36

   Төрийн ордон, Улаанбаатар хот

Иргэний бүртгэл, мэдээллийн улсын сангийн

мэдээллийг ашиглах, иргэний үнэмлэхийн

талаар авах зарим арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны ээлжит сонгуулийн санал хураалтад Засгийн газрын 1999 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 167 дугаар тогтоолоор баталсан загвар, тодорхойлолт бүхий иргэний үнэмлэх, түүнчлэн энэ тогтоолын 3-т заасан тохиолдолд олгосон иргэний цахим үнэмлэхийг ашиглахаар тогтсугай.

2.Монгол Улсын Их Хурлын болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны ээлжит сонгуульд иргэний бүртгэл, мэдээллийн улсын сангийн мэдээлэл болон иргэний биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийг ашиглаж сонгогчийг таньж, шалгах ажиллагааг зохион байгуулахыг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т үүрэг болгосугай.

3.Иргэний үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн, хүчингүй болгосон, шинээр авахаар хүсэлт гаргасан Монгол Улсын сонгуулийн насны иргэнд иргэний шинэчилсэн цахим үнэмлэхийг хэвлэж, тараах ажлыг зохион байгуулахыг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай.

4.Энэ тогтоолыг 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ