A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр

Дугаар 132

Улаанбаатар хот

"ТӨРИЙН ӨМЧИЙН КОНЦЕССЫН ЗҮЙЛИЙН ЖАГСААЛТ"-Д ТУСГАГДСАН ЗАРИМ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ

Засгийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 317 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-д тусгагдсан концессын барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжих төслийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Концессын барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжих төслийн барилгын ажлыг өөрийн хөрөнгөөр бүрэн хийж гүйцэтгэсэн концесс эзэмшигчид эргэн төлөх төлбөрийг тухайн төлбөр хийх хуваарийн дагуу жил бүрийн улсын төсвийн хөрөнгийн зардалд үе шаттайгаар тусган санхүүжүүлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгасугай.

2. Концессын зүйлийг ашиглалтад хүлээлгэн өгсний дараа шаардлагатай тохиолдолд Засгийн газрын үнэт цаас гаргахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарт зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР