A

A

A

Бүлэг: 1979

/ХЗС-ын 2014 оны А/206-р тушаалаар хасалт хийсэн/

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

2008 оны 2 дугаар

сарын 22–ны өдөр Дугаар 51 Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын хуулийн 112 дугаар зүйлийн 112.5 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1."Хорих ангийн харуул хамгаалалтын болон ялтанд хяналт тавих журам''-ыг хавсралт ёсоор баталсугай.

2."Хорих ангийн харуул хамгаалалтын болон ялтанд хяналт тавих журам"-ыг 2008 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Батжаргалд даалгасугай.

3.Энэ журам батлагдсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 242 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ