A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ, ЗАГВАР, МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ /ХНХС-ын 2016 оны А/299 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

/ХНХС-ын 2016 оны А/299 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/

МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ

2012 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар А/57

ЖУРАМ, ЗАГВАР, МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ

/Ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх/

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай Монгол Улсын хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах иргэний нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх журам-ыг нэгдүгээр, нийгмийн даатгалын дэвтэрт наах Баталгаажилтын хуудас-ны загварыг хоёрдугаар, Бүртгэлийн маягт-ыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү тушаалаар батлагдсан журмын дагуу ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан иргэдийн бүртгэл хөтлөх, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх ажлыг 2012 оны 11 дүгээр сарын 15-наас эхлэн шуурхай зохион байгуулахыг Нийгмийн даатгалын ерөнхий газар /Ц.Уртнасан/-т даалгасугай.

3.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Л.Мөнхзул/-т, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Э.Одбаяр/-т тус тус үүрэг болгосугай.