A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Хөдөлмөрийн сайд Хууль зүйн сайдын 2015-А/180/А/217 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/Хөдөлмөрийн сайд Хууль зүйн сайдын 2015-А/180/А/217 дугаар тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН

ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН

ТУШААЛ

2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Дугаар А/158 Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1."Тээврийн хэрэгслийн жолоочийн мэргэжлийн шалгалт авах, үнэмлэх олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын дарга /С.Баатаржав/, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга /Н.Амарзаяа/ нарт тус тус даалгасугай.

3.Энэхүү тушаал батлагдан гарсантай холбогдуулж Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны 102, 2007 оны 03, Хууль зүйн сайдын 2013 оны А/122 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.