A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Үндсэн хуулийн цэцийн 1997 оны 04 тоот дүгнэлтийн тухай

1997 оны 10 дугаар сарын 9-ний өдөр

Дугаар 76

Улаанбаатар хот

Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ НЬ:

1.Үндсэн хуулийн цэцийн 1997 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 04 тоот дүгнэлтийн 1 дэх хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.

2.Улсын Их Хурлын 1997 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 24 дүгээр тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 1997 оны 04 тоот дүгнэлтийн 2 дахь хэсгийг хүлээн зөвшөөрсүгэй.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ