- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2014 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 62
Төрийн ордон, Улаанбаатар хот
"Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай" тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2009 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 64 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого"-ын 7.1 дэх заалтын "эдийн засгийн хөгжлийн" гэснийг "санхүү, төсвийн" гэж өөрчилсүгэй.
2.Энэ тогтоолыг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A