A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /ХЗДХЯ-ны 2017 оны 13 тоот дотоод албан бичгээр хасалт хийсэн/
Бүлэг: 1979

/ХЗДХЯ-ны 2017 оны 13 тоот дотоод албан бичгээр хасалт хийсэн/

ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

2014 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр Дугаар А/209 Улаанбаатар хот

Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1."Хорих байрны дотоод журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /хурандаа С.Баяндалай/, тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Н.Амарзаяа/-т тус тус даалгасугай.

3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/75 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Х.ТЭМҮҮЖИН

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ

2021 оны 12 дугаар сарын 24-ны өдөр

Дугаар А/209

Улаанбаатар хот

Журам шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

1. "Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээ үзүүлэх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар /Г.Батдорж/-т үүрэг болгосугай.

3. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Н.Баярмаа/-т, Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Д.Чинзориг/-т тус тус даалгасугай.

4. Энэ тушаал баталсантай холбогдуулан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын Дүрэм, журам батлах тухай 2013 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн А/28 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД А.АРИУНЗАЯА