A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2014 оны  11  сарын  27  өдөр

    Дугаар  73

Төрийн ордон, Улаанбаатар хот

Б.Хурцыг Авлигатай тэмцэх газрын дэд даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай

Авлигын эсрэг хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Батын Хурцыг Авлигатай тэмцэх газрын дэд даргын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.

2.Энэ тогтоолыг 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД