- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГЫН ХУДАЛДААГААР ХУДАЛДАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр
Дугаар 12
Улаанбаатар хот
ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГЫН ХУДАЛДААГААР ХУДАЛДАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь заалт, 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын байруудын нэгдсэн захиргааны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Соёл, спорт, аялал жуулчлалын яам (хуучин нэрээр)-ны эзэмшиж байсан Засгийн газрын Х байрыг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Төрийн өмчийн хороо (Д.Цогтбаатар)-нд даалгасугай.
2. Дуудлагын худалдаанаас төвлөрүүлсэн орлогоор хүүхдийн эмнэлгийн өргөтгөл барих ажлыг шуурхай зохион байгуулж, ашиглалтад оруулахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Төрийн өмчийн хороо (Д.Цогтбаатар)-нд тус тус даалгасугай.
3. Худалдах хөрөнгийн үнэлгээний зардлыг дуудлагын худалдааны орлогоос санхүүжүүлэхийг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Төрийн өмчийн хороо (Д.Цогтбаатар)-нд зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАЯРЦОГТ
Текст томруулах
A
A
A