A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр

Дугаар 22

Улаанбаатар хот

ЕРӨНХИЙ САЙДЫН ЗӨВЛӨХ, АЖЛЫН ХЭСГИЙН ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Ерөнхий сайд орон тооны 12 зөвлөхтэй байхаар тогтоосугай.

(Энэ заалтад Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 12 дугаар тогтоол, Засгийн газрын 2021 оны 30 дугаар тогтоол, Засгийн газрын 2022 оны 275 дугаар тогтоолоор тус тус өөрчлөлт орсон)

2. Монгол Улсын Ерөнхий сайд бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шуурхай ажил гүйцэтгүүлэх ажлын хэсгийн орон тоо 5 байхаар тогтоосугай.

(Энэ заалтад Засгийн газрын 2022 оны 275 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

3. Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, ажлын хэсгийн зардлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын төсөвт тусган санхүүжүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод зөвшөөрсүгэй.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Ерөнхий сайдын ажлын хэсгийн орон тоо, зардлын төсвийн тухай" Засгийн газрын 2009 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 47 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАЯРЦОГТ