A

A

A

Бүлэг: 1979

/ГИХГ-ын даргын 2016.09.23-ны өдрийн А/64 дүгээр тушаалаар хүчингүй болсон/

Улсын нэгдсэн бүртгэлийн 2008 оны 6 дугаар

сарын 17-ны өдрийн 2921 дүгээрт бүртгэв.

ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН

АСУУДАЛ ЭРХЛЭХ АЛБАНЫ

ДАРГЫН ТУШААЛ

2008 оны 3 дугаар Улаанбаатар

сарын 10-ны өдөр Дугаар 98 хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын 2003 оны 62 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын харьяат болох хусэлт гаргасан гадаадын иргэн, харьяалалгүй хүнд тавих шалгуурыг тогтоо> журам"-ын 3.1 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1."Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргагчтай ярилцлага хийх журам"-ыг нэгдүгээр, "Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргасан гадаадын иргэн, харьяалалгүй хүнтэй ярилцлага хийх сэдвийн ерөнхий стандарт"-ыг хоёрдугаар, "Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргагчид комиссийн гишүүдийн өгсөн үнэлгээний хуудас"-ыг гуравдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2.Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргагчтай ярилцлага хийх журмын биелэлтэнд хяналт тавьж байхыг Дэд дарга М.Мөнхөөд үүрэг болгосугай.

ДАРГА Д.МӨРӨН