A

A

A

Бүлэг: 1979

Тагнуулын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын дарга нарын хамтарсан 2017 оны А/52/А/148А/123 дугаар тушаалаар хүчингүй болгосон УБД 3751

Улсын бүртгэлд 2003 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2128 дугаарт бүртгэв.

МОНГОЛ УЛСЫН ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР,

ЦАГДААГИЙН ГАЗАР, ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН

ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2000 оны 9 дүгээр Улаанбаатар

сарын 14-ний өдөр Дугаар 272/326/344 хот

ЖУРАМ ТОГТООХ ТУХАЙ

Гэрээт харуул хамгаалалтын тухай Монгол Улсын хууль батлагдсантай холбогдуулан ТУШААХ НЬ:

1.Нэг бүрийн тусгай хэрэгсэл /төрөл бүрийн гав, хүлэг, резинэн ба цахилгаан бороохой, нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчаар цэнэглэсэн буу, шүршүүр, резинэн ба хуванцар сумтай буу/ хамгаалах тусгай хэрэгслийг Цагдаагийн Ерөнхий Газрын зөвшөөрлийг үндэслэн улсын хилээр нэвтрүүлж байсугай.

2.Нэг бүрийн тусгай хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийн маягтыг хавсралтаар баталсугай.

3.Энэ тушаалыг 2000 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй.

ГАЗРЫН ДАРГА Ж.ЭНХНАСАН

ГАЗРЫН ДАРГА Ч.АМАРБОЛД

ГАЗРЫН ДАРГА Х.БААТАР