A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • УЛСЫН САЙН МАЛЧИН, УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ФЕРМЕР, УЛСЫН ТЭРГҮҮНИЙ МАЛЧДЫН БҮЛЭГ, УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН, УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 2 дугаар сарын 2-ны өдөр

Дугаар 39

Улаанбаатар хот

УЛСЫН САЙН МАЛЧИН, УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ФЕРМЕР, УЛСЫН ТЭРГҮҮНИЙ МАЛЧДЫН БҮЛЭГ, УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН, УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Болзлын шаардлага хангасан:

а) Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багийн малчин Ишдоржийн Жамъянсүрэн, Өлзийт сумын Бодонт багийн малчин Баасанцэдэнгийн Дэмиднямбуу, Хайрхан сумын Хайрхан багийн малчин Дарьсүрэнгийн Лхагваа, Хашаат сумын Цайдам багийн малчин Содномын Батмөнх, Цэцэрлэг сумын Хонгорж багийн малчин Дарьмаагийн Отгонбаяр, Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн малчин Батбаатарын Ванданшарав, мөн сумын 6 дугаар багийн малчин Гочоогийн Ганбаатар, Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул багийн малчин Банзарын Сандагсүрэн;

-Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 6 дугаар багийн малчин Гончигийн Манарбек,Толбо сумын 4 дүгээр багийн малчин Наресийн Ораз;

-Баянхонгор аймгийн Баянговь сумын Залаа багийн малчин Гаравын Гэрэлдаш, Баянлиг сумын 1 дүгээр багийн малчин Дэчигхоролын Гантулга, Баян-Овоо сумын Уранхайрхан багийн малчин Батдуламын Ёндон, Баян-Өндөр сумын 1 дүгээр багийн малчин Балжиннямын Саандар, Жаргалант сумын 2 дугаар багийн малчин Жавханы Рагчаасүрэн;

-Булган аймгийн Баян-Агт сумын Баянхайрхан багийн малчин Битүүгаагийн Бат-Эрдэнэ, Гурванбулаг сумын Агьт багийн малчин Нямсүрэнгийн Жамц, Орхон сумын Бүхт багийн малчин Намшингийн Баттулга, Сайхан сумын Мануулт багийн малчин Жадамбаагийн Дамдинсүрэн;

-Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянхонгор багийн малчин Пунцагийн Доржсүрэн, Есөнбулаг сумын Рашаант багийн малчин Чимэддоржийн Баярбаатар, Тонхил сумын Бүс-Уул багийн малчин Батжаргалын Төрмөнх, Халиун сумын Чацран багийн малчин Банзрагчийн Мулч;

-Говь-Сүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн малчин Цэрэндоржийн Доржсүрэн;

-Дорноговь аймгийн Айраг сумын Нард багийн малчин Готовын Эрдэнэбулган, Хөвсгөл сумын Элст багийн малчин Галсаншадавын Ууганбаяр;

-Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн малчин Лхагвагийн Цэвээн;

-Дорнод аймгийн Баян-Уул сумын Хар чулуут багийн малчин Батмөнхийн Батболд, Булган сумын 4 дүгээр багийн малчин Гомбын Оюунсүрэн, Сэргэлэн сумын 4 дүгээр багийн малчин Чулууны Галиа, Чойбалсан сумын Сүмбэр багийн малчин Будын Алтангэрэл;

-Дундговь аймгийн Дэрэн сумын 3 дугаар багийн малчин Шажингийн Мишигтаяа, Дэлгэрцогт сумын Цахиурт багийн малчин Лувсандагвын Эрдэнэбаяр, Өлзийт сумын 2 дугаар багийн малчин Долгорын Дашжамц, Сайхан-Овоо сумын 4 дүгээр багийн малчин Баярсайханы Адъяадорж, Сайнцагаан сумын 4 дүгээр багийн малчин Базарын Жаргалсайхан, Эрдэнэдалай сумын Сангийн далай багийн малчин Бавуугийн Цэндбаяр;

-Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн малчин Чогсомжавын Далайбат, Сантмаргаз сумын Холбоо багийн малчин Ралхжавын Батсүх, Тэлмэн сумын Шургах багийн малчин Цэрэндоржийн Агваандаш, Идэр сумын Загастай багийн малчин Гончигийн Туваандамбий;

-Орхон аймгийн Жаргалант сумын Малчин багийн малчин Хорхойгийн Нямжав;

-Өвөрхангай аймгийн Баянгол сумын 5 дугаар багийн малчин Цоодолын Батсайхан, Баян-Өндөр сумын 1 дүгээр багийн малчин Гомбодоржийн Цэрэнпунцаг, Бүрд сумын 1 дүгээр багийн малчин Сэрээнэндоржийн Пунцаг, Нарийнтээл сумын 4 дүгээр багийн малчин Чимэддоржийн Дэгддорж, Хайрхандулаан сумын 2 дугаар багийн малчин Шадваагийн Дэлгэрдалай;

-Өмнөговь аймгийн Ноён сумын Ганзагад багийн малчин Цэрэндашийн Цэвээнравдан, Номгон сумын Эмгэнбулаг багийн малчин Зундуйгийн Амарсанаа, Сэврэй сумын Хоолт багийн малчин Даваагийн Гансүх;

-Сүхбаатар аймгийн Асгат сумын Их-Уул багийн малчин Баяраагийн Өсөхбаяр, Мөнххаан сумын 2 дугаар багийн малчин Дамдингийн Очирпүрэв, Наран сумын Тосонгийн гол багийн малчин Өлзиймэндийн Гантулга, Халзан сумын 1 дүгээр багийн малчин Жамсранжавын Отгонбаатар;

-Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын 1 дүгээр багийн малчин Гончигсүрэнгийн Баасанжав, Жавхлант сумын 1 дүгээр багийн малчин Цэвээний Эрдэнэ, Орхон сумын Бэлэндалай багийн малчин Лхамзавын Баянмөнх, Орхонтуул сумын 2 дугаар багийн малчин Ганболдын Даваадорж;

-Төв аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар багийн малчин Сандагдоржийн Даваасамбуу, Баян сумын 1 дүгээр багийн малчин Доржпүрэвийн Энхболд, Баянжаргалан сумын 3 дугаар багийн малчин Чимэд-Очирын Цэрэндаваа, Баян-Өнжүүл сумын 3 дугаар багийн малчин Дашдэндэвийн Алтансэлэм, Эрдэнэсант сумын 2 дугаар багийн малчин Чимэдийн Галсандорж;

-Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт багийн малчин Санжийн Гомбо, Сагил сумын Өндөр мод багийн малчин Норжингийн Баттөмөр, Тэс сумын Баян-Овоо багийн малчин Баатарын Галсанжамц;

-Ховд аймгийн Буянт сумын Цагаанбургас багийн малчин Должинсүрэнгийн Отгонням, Дарви сумын Баянбулаг багийн малчин Рэнцэндоржийн Цэрэндорж, Мөст сумын Баянхайрхан багийн малчин Жавзангийн Төмөрөө, Үенч сумын Жаргалан багийн малчин Хинатын Бөрбай;

-Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 3 дугаар багийн малчин Шагдарын Мачуухай, Шинэ-Идэр сумын Баянзүрх багийн малчин Алтангэрэлийн Ганболд;

-Хэнтий аймгийн Батноров сумын Эрдэнэчандмань багийн малчин Дугарын Наранчимэг, Хэрлэн сумын 8 дугаар багийн малчин Кажаевын Асгалхан;

-Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 12 дугаар хорооны малчин Дагвын Гандибазар нарыг "Улсын сайн малчин"-аар;

б) Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань багийн "МОНЭГГ" ХХК-ийн "Баян" шувууны аж ахуй, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны "Зургаан хошуу" гахайн аж ахуйн эзэн Магсарын Золзаяа, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны иргэн Шанлавын Батсайхан, Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань багийн иргэн Ванчигийн Ганцолмон, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны иргэн Нансалын Оюунаа нарыг "Улсын тэргүүний фермер"-ээр;

в) Төв аймгийн Алтанбулаг сумын Аргал 2 дугаар багийн "Баянсонгинот" малчдын бүлгийг "Улсын тэргүүний малчдын бүлэг"-ээр;

г) Булган аймгийн Хангал сумын "Молор Эрдэнэ түрүү" ХХК, Дашинчилэн сумын "Өрхтий трейд" ХХК;

-Хөвсгөл аймгийн Тариалан сумын "Шижир говь" ХХК;

-Дархан-Уул аймгийн Хонгор сумын "Түмэн буудай" ХХК;

-Орхон аймгийн Жаргалант сумын "Бүтлийн ундарга" ХХК, "Алтантошлой" ХХК;

-Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын "Баян Сэлэнгэ" ХХК, Хушаат сумын "Элит үр" ХХК, Орхонтуул сумын "Агрошим" ХХК;

-Төв аймгийн Цээл сумын "Цээлийн хур" ХХК, Угтаалцайдам сумын "Виетпрогресс" ХХК, Жаргалант сумын "Болдтулга" ХХК-ийг "Улсын тэргүүний тариаланч хамт олон"-оор;

д) Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэн Асхарын Бахытбек;

-Говь-Алтай аймгийн Жаргалан сумын иргэн Батжаргалын Мөнх-Эрдэнэ;

-Булган аймгийн Булган сумын иргэн Гоюусангийн Жаргалсайхан;

-Орхон аймгийн Жаргалант сумын иргэн Чогсомын Баясгаланцэцэг;

-Дархан-Уул аймгийн Орхон сумын иргэн Жамцын Отгонбаатар, мөн сумын иргэн Балжхүүгийн Үүрцайх;

-Төв аймгийн Жаргалант сумын иргэн Оригийн Бямбадорж, Борнуур сумын иргэн Цэрэндоржийн Дамба, Цээл сумын "Бугын ам" ХХК-ийн механикжуулагч УсаннахиагийнТөмөрбаатар, Угтаалцайдам сумын "Чандмань дөл" ХХК-ийн механикжуулагч Наваантаягийн Энхбат;

-Увс аймгийн Улаангом сумын иргэн Гэлэнхүүгийн Даваа, Тариалан сумын иргэн Гонийн Самбуу;

-Хөвсгөл аймгийн Тариалан сумын иргэн Жадамбын Баатар;

-Ховд аймгийн Буянт сумын иргэн Идэшийн Батсүх, мөн сумын иргэн Цагааны Шинэбаяр, Жаргалант сумын иргэн Чулуунхүүгийн Дэмбэрэл;

-Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын "Суварган тамир" ХХК-ийн механикжуулагч Долгорын Ганхуяг, Түшиг сумын "Анх тамир" ХХК-ийн механикжуулагч Бандийн Алтангэрэл, мөн сумын "Сэлэнгийн тариалан" ХХК-ийн механикжуулагч Банжаагийн Мөнхжаргал, Хушаат сумын "Цэгээн хуст" ХХК-ийн механикжуулагч Очиржанцангийн Баярдалай, Цагааннуур сумын "Товхонхан" ХХК-ийн механикжуулагч Тунгалагийн Гантөмөр нарыг "Улсын тэргүүний тариаланч"-аар тус тус шалгаруулж шагнасугай.

2. "Улсын сайн малчин", "Улсын тэргүүний фермер", "Улсын тэргүүний малчдын бүлэг", "Улсын тэргүүний тариаланч хамт олон", "Улсын тэргүүний тариаланч"-ийн шагналд шаардагдах хөрөнгийг төсвийн багцдаа багтаан зохицуулан гаргахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад зөвшөөрсүгэй.

3. "Улсын сайн малчин", "Улсын тэргүүний фермер", "Улсын тэргүүний малчдын бүлэг", "Улсын тэргүүний тариаланч хамт олон", Улсын тэргүүний тариаланч"-ийн шагналыг тухайн орон нутагт нь гардуулах ажлыг зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд сурталчлах арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.БУРМАА