A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн холбогдох заалт Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ

Дугаар 05

2015 оны 6 дугаар сарын Улаанбаатар хот 24-ний өдөр

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн

17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн холбогдох заалт

Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн

эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

танхим 13:30 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэг даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат, Н.Жанцан /илтгэгч/, Т.Лхагваа, Ш.Цогтоо, Д.Сугар, Д.Солонго, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Д.Эрдэнэчимэг, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нар оролцлоо.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт "Хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна. ..." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэж, Монгол Улсын Их Хурлын 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн "Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 06 дугаар дүгнэлтийн тухай" 50 дугаар тогтоолын үндэслэлийг хянан хэлэлцэв.

Нэг. Иргэн Б.Баярсайхан, Д.Эрдэнэчимэг нар Үндсэн хуулийн цэцэд хандаж дараах агуулга бүхий мэдээлэл ирүүлжээ:

"Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд ... Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. ..." гэж заасан байна.

Улсын дээд шүүх хяналтын журмаар хэрэг, маргааныг шийдвэрлэх бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ хуулийг Үндсэн хуулийн бус аргаар тайлбарласан, буруу хэрэглэсэн, ноцтой зөрчсөн зэрэг алдаа гаргасан бол өөрийнхөө шийдвэрээ өөрөө засах боломжийг бий болгох, шүүх ямар ч тохиолдолд аливаа алдаагүй шийдвэр гаргах ёстой гэсэн үзэл баримтлалаар Үндсэн хуульд дээрх заалтыг тусгаж өгсөн билээ.

Үндсэн хуулийн энэ үзэл санааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар нарийвчлан зохицуулахдаа аливаа хэрэг маргааныг хяналтын журмаар 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянаж шийдвэрлэх, ийнхүү хяналтын журмаар хэрэг шийдвэрлэхдээ шүүгч нар хууль зөрчсөн бол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар дахин хэлэлцэж шийдвэрлэхээр тогтоосон билээ.

Тодруулбал, Улсын дээд шүүх өөрийн хуульд харшилсан шийдвэрийг өөрөө хүчингүй болгох Үндсэн хуулийн заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1761дугаар зүйлийн 1761.1 дэх хэсэгт "Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 176.2-т заасан тогтоолыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хууль зөрчсөн үндэслэлээр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж болно.", мөн зүйлийн 1761.2 дахь хэсэгт "Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч гомдлыг үндэслэлтэй гэж үзвэл энэ хуулийн 174.1-д заасан хугацаанд дүгнэлт гаргаж, уг хэргийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлнэ. ..." гэж нарийвчлан зохицуулж өгсөн юм.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт "Хяналтын журмаар гомдол гаргах, түүнийг шийдвэрлэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172-178 дугаар зүйлд заасан журмыг баримтална." гэж заасан учир захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн тогтоолд мөн адил журмаар гомдол гаргах боломжтой болно.

Монгол Улсын Их Хурал Монгол Улсын шүүхийн тухай хуулийг шинэчлэн батлахдаа шүүхийн тухай хууль дахь энэ зохицуулалтыг байхгүй болгож, ингэснээр ялангуяа Улсын дээд шүүх өөрийн хууль зөрчсөн шийдвэрийг өөрөө хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй болгож байна.

Хэдийгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1761дугаар зүйлийн 1761.1, 1761.2 дахь хэсэг, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэг нь хүчин төгөлдөр үйлчилсээр байгаа боловч Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт "Хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна. ..." гэсэн тул аливаа гомдлыг хэлэлцэх нийт шүүгчдийн хуралдаан гэж байхгүй гэж тайлбарлаж байна.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1761дугаар зүйлийн 1761.1, 1761.2 дахь хэсгийг Үндсэн хуулийн бус замаар тайлбарлаж, Үндсэн хууль зөрчиж байгаа явдал мөн боловч, хамгийн гол нь Улсын Их Хурал "нийт шүүгчдийн хуралдаанаар гомдлыг хэлэлцэх" эрх зүйн үндэслэлийг байхгүй болгож байгаа нь Үндсэн хууль зөрчсөн ноцтой үйл явдал юм.

Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт "Хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна. ..." гэж хуульчилсан нь Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд ... Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. ..." гэснийг зөрчсөн болохыг тогтоож өгнө үү." гэжээ.

Хоёр. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

"1. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно." гэж заасан. Энэ дагуу Монгол Улсын шүүхийн тухай хуулийг Улсын Их Хурлаас батлан гаргасан бөгөөд ингэхдээ шүүхийн зохион байгуулалт эрх зүйн байдлыг илүү тодорхой болгосон. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт "Шүүхийн үндсэн тогтолцоо нь Улсын дээд шүүх /хяналтын шатны шүүх/, аймаг, нийслэлийн шүүх /давж заалдах шатны шүүх/, сум буюу сум дундын, дүүргийн шүүх /анхан шатны шүүх/-ээс бүрдэнэ.", 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт "Улсын дээд шүүх нь Монгол Улсын шүүхийн дээд байгууллага бөгөөд хяналтын шатны шүүх мөн." гэж тус тус заасан. Анхан, давж заалдах шатны шүүхүүд дагнасан байдлаар зохион байгуулагдсан бөгөөд үүнтэй уялдаж нийцүүлэн Улсын дээд шүүх танхимын зохион байгуулалттай болсон. Иргэдийн мэдээлэлд дурдсан Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан нь хэрэг, маргааныг дээрх 3 шатнаас гадна дөрөв дэх шатаар шийддэг байдлыг бий болгож байгаа юм.

2. Дэлхийн бусад улс орнуудад Дээд шүүхийн бүх шүүгчдийн хурал хийдэг тохиолдол байдаг бөгөөд энэ нь гагцхүү Дээд шүүх Үндсэн хуулийн шүүх хоёр нь нэг байгаа улс орнуудад ийм загвар байдаг бөгөөд манай улсад Дээд шүүх, Үндсэн хуулийн цэц хоёр тусдаа байх тул Улсын дээд шүүхэд хэрэг, маргааныг шийдвэрлэх 2 шат байх шаардлагагүй гэж үзсэн.

3. Монгол Улсын Их Хурлаас 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан. Уг өөрчлөлтөөр хяналтын шатны шүүхийн тогтоолд үг, үсэг, тооны зэрэг техникийн шинжтэй алдаа гарсан бол танхимын шүүх бүрэлдэхүүн хуралдаж, залруулга хийнэ гэж заасан.

Дээр дурдсаныг үндэслэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн "Хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна. ..." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчөөгүй." гэсэн байна.

Гурав. Үндсэн хуулийн цэц 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа энэхүү маргааныг хэлэлцэж 06 дугаар дүгнэлт гаргасан байна.

Уг дүгнэлтийн үндэслэл хэсэгт:

"1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1761 дугаар зүйл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 347 дугаар зүйлд хяналтын журмаар буюу Улсын дээд шүүхийн аль нэг танхимын 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хуралдаанаас гаргасан шийдвэр хуульд харшилсан гэж үзвэл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид прокурор эсэргүүцэл бичих, иргэн гомдол гаргах журмыг нарийвчлан зохицуулсан зүйл, заалт хүчин төгөлдөр хэвээр байна.

Мөн Монгол Улсын Их Хурлаас 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулсан. Уг нэмэлтээр хяналтын шатны шүүхийн тогтоолд үг, үсэг, тооны зэрэг техникийн шинжтэй алдаа гарсан бол танхимын шүүх бүрэлдэхүүн хуралдаж, залруулга хийж болох талаар зохицуулжээ.

2. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд ... Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. ..." гэж зааснаар Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийнх байх ба хэрэв хуульд харшилсан шийдвэр гаргавал шийдвэрээ дахин хянаж Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгох боломж бий болгосон үзэл санааг илэрхийлсэн болно.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуульд Улсын дээд шүүх шийдвэрээ өөрөө хэрхэн хүчингүй болгох талаарх зохицуулалтыг тусгаагүй байна. Үүний улмаас уг хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт "Хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна. Хяналтын шатны шүүхийн тогтоолд үг, үсэг, тооны зэрэг техникийн шинжтэй алдаа гарсан бол танхимын шүүх бүрэлдэхүүн хуралдаж, залруулга хийж болно." гэж зааснаар Улсын дээд шүүхийн танхимын шийдвэрийг дахин хянаж хуульд харшилсан эсэхийг тогтоох, хүчингүй болгох боломжгүйд хүрч, Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "... Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно." гэсэн заалт хэрэгжих үндэслэлгүй болсон байх ба улмаар процессын болон материаллаг хууль хоорондын зөрчлийг бий болгосон байна.

Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт "Хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна. ..." гэж заасан нь Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх, Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгох тухай заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна." гэжээ.

Уг дүгнэлтийн дүгнэлт гаргах хэсэгт:

"1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн "Хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна. ..." гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд ... Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. ..." гэснийг зөрчсөн байна.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн "Хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна. ..." гэсэн заалтыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

3. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авсан өдрөөс хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Монгол Улсын Их Хуралд уламжилсугай." гэсэн байна.

Дөрөв. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дээр дурдсан дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хэлэлцээд "Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 06 дугаар дүгнэлтийн тухай" 50 дугаар тогтоол гаргасан байна. Уг тогтоолд:

"1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн "Хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна. ..." гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд ... Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. ..." гэснийг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй." гэжээ.

Тав. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

" ... Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.", Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2/ дахь заалтад Монгол Улсын дээд шүүхийн бүрэн эрхэд "давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх;" гэж тус тус заасан. Энэ дагуу Монгол Улсын шүүхийн тухай хуулийг Улсын Их Хурлаас батлан гаргасан. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт "Шүүхийн үндсэн тогтолцоо нь Улсын дээд шүүх /хяналтын шатны шүүх/, аймаг, нийслэлийн шүүх /давж заалдах шатны шүүх/, сум буюу сум дундын, дүүргийн шүүх /анхан шатны шүүх/-ээс бүрдэнэ.", 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт "Улсын дээд шүүх нь Монгол Улсын шүүхийн дээд байгууллага бөгөөд хяналтын шатны шүүх мөн." гэж тус тус заасан. Анхан, давж заалдах шатны шүүхүүд дагнасан байдлаар зохион байгуулагдсан тул Улсын дээд шүүх танхимын зохион байгуулалттай болсон. Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан нь хэрэг, маргааныг дээрх 3 шатнаас гадна дөрөв дэх шатаар шийддэг байдлыг бий болгож байгаа юм.

Өөрөөр хэлбэл, Улсын дээд шүүхийн танхим хяналтын журмаар хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн байтал Үндсэн хууль болон Монгол Улсын шүүхийн тухай хуульд байхгүй дахин нэг шатлал "нийт шүүгчдийн хуралдаан буюу бүгд хурал" гэсэн зүйлээр нэмж үүсгэхээр болж байгаа нь Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2/ дахь заалтыг зөрчихөөр байна.

Ром, германы эрх зүйн тогтолцоо бүхий улс орнуудад дээд шүүхийн шийдвэрийг хянадаг ганцхан субъект нь Үндсэн хуулийн шүүх байдаг.

Дэлхийн бусад улс орнуудад Дээд шүүхийн бүх шүүгчдийн хурал хийдэг тохиолдол байдаг бөгөөд энэ нь гагцхүү Дээд шүүх Үндсэн хуулийн шүүх хоёр нь нэг байгаа улс орнуудад ийм загвар байдаг бөгөөд манай улсад Дээд шүүх, Үндсэн хуулийн цэц хоёр тусдаа байх тул Улсын дээд шүүхэд хэрэг, маргааныг шийдвэрлэх 2 шат байх шаардлагагүй гэж үзсэн." гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт "Хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна. ..." гэж хуульчилсан нь Улсын дээд шүүх хуульд харшилсан шийдвэр гаргасан бол тухайн шийдвэрийг Улсын дээд шүүх өөрөө хянаж, хүчингүй болгох эрхийг хязгаарласан шинжтэй байх тул Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд ... Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. ..." гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1761 дугаар зүйл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 347 дугаар зүйлд хяналтын журмаар буюу Улсын дээд шүүхийн аль нэг танхимын 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хуралдаанаас гаргасан шийдвэр хуульд харшилсан гэж үзвэл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид прокурор эсэргүүцэл бичих, иргэн гомдол гаргах журмыг нарийвчлан зохицуулсан зүйл, заалт хүчин төгөлдөр хэвээр байгаа болохыг дурдах нь зүйтэй.

3. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна.

4. Монгол Улсын Их Хурлын 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 50 дугаар тогтоолд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй тухай үндэслэлээ заагаагүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран зургадугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн "Хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна. ..." гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд ... Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. ..." гэсэн заалтыг зөрчсөн байх тул хүчингүй болгосугай.

2. Монгол Улсын Их Хурлын 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн "Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 06 дугаар дүгнэлтийн тухай" 50 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

3. Энэхүү тогтоол гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Д.НАРАНЧИМЭГ

ГИШҮҮД П.ОЧИРБАТ

Н.ЖАНЦАН

Т.ЛХАГВАА

Ш.ЦОГТОО

Д.СУГАР

Д.СОЛОНГО

Д.ГАНЗОРИГ

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН
ХУУЛИЙН ЦЭЦИЙН 
ТОГТООЛ

 

2015 оны 6 дугаар сарын                                                                                                   Дугаар 05                                                                                                Улаанбаатар хот
           24-ний өдөр 

 

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн

17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн холбогдох заалт

Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн

эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай

 

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

      танхим 13:30 цаг

 

 

 

          Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэг даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат, Н.Жанцан /илтгэгч/, Т.Лхагваа, Ш.Цогтоо, Д.Сугар, Д.Солонго, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Д.Эрдэнэчимэг, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нар оролцлоо.

 

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “Хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна. ...” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэж, Монгол Улсын Их Хурлын 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 06 дугаар дүгнэлтийн тухай” 50 дугаар тогтоолын үндэслэлийг хянан хэлэлцэв.

 

Нэг. Иргэн Б.Баярсайхан, Д.Эрдэнэчимэг нар Үндсэн хуулийн цэцэд хандаж дараах агуулга бүхий мэдээлэл ирүүлжээ:

 

 “Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд ... Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. ...” гэж заасан байна.

 

Улсын дээд шүүх хяналтын журмаар хэрэг, маргааныг шийдвэрлэх бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ хуулийг Үндсэн хуулийн бус аргаар тайлбарласан, буруу хэрэглэсэн, ноцтой зөрчсөн зэрэг алдаа гаргасан бол өөрийнхөө шийдвэрээ өөрөө засах боломжийг бий болгох, шүүх ямар ч тохиолдолд аливаа алдаагүй шийдвэр гаргах ёстой гэсэн үзэл баримтлалаар Үндсэн хуульд дээрх заалтыг тусгаж өгсөн билээ.

 

Үндсэн хуулийн энэ үзэл санааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар нарийвчлан зохицуулахдаа аливаа хэрэг маргааныг хяналтын журмаар 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянаж шийдвэрлэх, ийнхүү хяналтын журмаар хэрэг шийдвэрлэхдээ шүүгч нар хууль зөрчсөн бол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар дахин хэлэлцэж шийдвэрлэхээр тогтоосон билээ.

 

Тодруулбал, Улсын дээд шүүх өөрийн хуульд харшилсан шийдвэрийг өөрөө хүчингүй болгох Үндсэн хуулийн заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1761 дугаар зүйлийн 1761.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 176.2-т заасан тогтоолыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хууль зөрчсөн үндэслэлээр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж болно.”, мөн зүйлийн 1761.2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч гомдлыг үндэслэлтэй гэж үзвэл энэ хуулийн 174.1-д заасан хугацаанд дүгнэлт гаргаж, уг хэргийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлнэ.  ...” гэж нарийвчлан зохицуулж өгсөн юм.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт “Хяналтын журмаар гомдол гаргах, түүнийг шийдвэрлэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172-178 дугаар зүйлд заасан журмыг баримтална.” гэж заасан учир захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн тогтоолд мөн адил журмаар гомдол гаргах боломжтой болно.

 

Монгол Улсын Их Хурал Монгол Улсын шүүхийн тухай хуулийг шинэчлэн батлахдаа шүүхийн тухай хууль дахь энэ зохицуулалтыг байхгүй болгож, ингэснээр ялангуяа Улсын дээд шүүх өөрийн хууль зөрчсөн шийдвэрийг өөрөө хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй болгож байна.

 

Хэдийгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1761 дугаар зүйлийн 1761.1, 1761.2 дахь хэсэг, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэг нь хүчин төгөлдөр үйлчилсээр байгаа боловч Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “Хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна. ...” гэсэн тул аливаа гомдлыг хэлэлцэх нийт шүүгчдийн хуралдаан гэж байхгүй гэж тайлбарлаж байна.

 

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1761 дугаар зүйлийн 1761.1, 1761.2 дахь хэсгийг Үндсэн хуулийн бус замаар тайлбарлаж, Үндсэн хууль зөрчиж байгаа явдал мөн боловч, хамгийн гол нь Улсын Их Хурал “нийт шүүгчдийн хуралдаанаар гомдлыг хэлэлцэх” эрх зүйн үндэслэлийг байхгүй болгож байгаа нь Үндсэн хууль зөрчсөн ноцтой үйл явдал юм.

 

Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “Хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна. ...” гэж хуульчилсан нь Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд ... Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. ...” гэснийг зөрчсөн болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

 

Хоёр. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

 

“1. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.” гэж заасан. Энэ дагуу Монгол Улсын шүүхийн тухай хуулийг Улсын Их Хурлаас батлан гаргасан бөгөөд ингэхдээ шүүхийн зохион байгуулалт эрх зүйн байдлыг илүү тодорхой болгосон. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Шүүхийн үндсэн тогтолцоо нь Улсын дээд шүүх /хяналтын шатны шүүх/, аймаг, нийслэлийн шүүх /давж заалдах шатны шүүх/, сум буюу сум дундын, дүүргийн шүүх /анхан шатны шүүх/-ээс бүрдэнэ.”, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт “Улсын дээд шүүх нь Монгол Улсын шүүхийн дээд байгууллага бөгөөд хяналтын шатны шүүх мөн.” гэж тус тус заасан. Анхан, давж заалдах шатны шүүхүүд дагнасан байдлаар зохион байгуулагдсан бөгөөд үүнтэй уялдаж нийцүүлэн Улсын дээд шүүх танхимын зохион байгуулалттай болсон. Иргэдийн мэдээлэлд дурдсан Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан нь хэрэг, маргааныг дээрх 3 шатнаас гадна дөрөв дэх шатаар шийддэг байдлыг бий болгож байгаа юм.

 

2. Дэлхийн бусад улс орнуудад Дээд шүүхийн бүх шүүгчдийн хурал хийдэг тохиолдол байдаг бөгөөд энэ нь гагцхүү Дээд шүүх Үндсэн хуулийн шүүх хоёр нь нэг байгаа улс орнуудад ийм загвар байдаг бөгөөд манай улсад Дээд шүүх, Үндсэн хуулийн цэц хоёр тусдаа байх тул Улсын дээд шүүхэд хэрэг, маргааныг шийдвэрлэх 2 шат байх шаардлагагүй гэж үзсэн.

 

3. Монгол Улсын Их Хурлаас 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан. Уг өөрчлөлтөөр хяналтын шатны шүүхийн тогтоолд үг, үсэг, тооны зэрэг техникийн шинжтэй алдаа гарсан бол танхимын шүүх бүрэлдэхүүн хуралдаж, залруулга хийнэ гэж заасан.

 

Дээр дурдсаныг үндэслэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн “Хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна. ...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчөөгүй.” гэсэн байна.

 

Гурав. Үндсэн хуулийн цэц 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа энэхүү маргааныг хэлэлцэж 06 дугаар дүгнэлт гаргасан байна.

 

Уг дүгнэлтийн үндэслэл хэсэгт:

 

“1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176дугаар зүйл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 347 дугаар зүйлд хяналтын журмаар буюу Улсын дээд шүүхийн аль нэг танхимын 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хуралдаанаас гаргасан шийдвэр хуульд харшилсан гэж үзвэл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид прокурор эсэргүүцэл бичих, иргэн гомдол гаргах журмыг нарийвчлан зохицуулсан зүйл, заалт хүчин төгөлдөр хэвээр байна.

 

Мөн Монгол Улсын Их Хурлаас 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулсан. Уг нэмэлтээр хяналтын шатны шүүхийн тогтоолд үг, үсэг, тооны зэрэг техникийн шинжтэй алдаа гарсан бол танхимын шүүх бүрэлдэхүүн хуралдаж, залруулга хийж болох талаар зохицуулжээ.   

 

2. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд ... Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. ...” гэж зааснаар Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийнх байх ба хэрэв хуульд харшилсан шийдвэр гаргавал шийдвэрээ дахин хянаж Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгох боломж бий болгосон үзэл санааг илэрхийлсэн болно.

 

3. Монгол Улсын шүүхийн тухай хуульд Улсын дээд шүүх шийдвэрээ өөрөө хэрхэн хүчингүй болгох талаарх зохицуулалтыг тусгаагүй байна. Үүний улмаас уг хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “Хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна. Хяналтын шатны шүүхийн тогтоолд үг, үсэг, тооны зэрэг техникийн шинжтэй алдаа гарсан бол танхимын шүүх бүрэлдэхүүн хуралдаж, залруулга хийж болно.” гэж зааснаар Улсын дээд шүүхийн танхимын шийдвэрийг дахин хянаж хуульд харшилсан эсэхийг тогтоох, хүчингүй болгох боломжгүйд хүрч, Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “... Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно.” гэсэн заалт хэрэгжих үндэслэлгүй болсон байх ба улмаар процессын болон материаллаг хууль хоорондын зөрчлийг бий болгосон байна.

 

Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “Хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна. ...” гэж заасан нь Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх, Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгох тухай заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.” гэжээ.

 

Уг дүгнэлтийн дүгнэлт гаргах хэсэгт:

 

“1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн “Хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна. ...” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд ... Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. ...” гэснийг зөрчсөн байна.

 

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн “Хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна. ...” гэсэн заалтыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

 

3. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авсан өдрөөс хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Монгол Улсын Их Хуралд уламжилсугай.” гэсэн байна.

 

Дөрөв. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дээр дурдсан дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хэлэлцээд “Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 06 дугаар дүгнэлтийн тухай” 50 дугаар тогтоол гаргасан байна. Уг тогтоолд:

 

“1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн “Хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна. ...” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд ... Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. ...” гэснийг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.” гэжээ.

 

Тав. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

 

“ ... Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.”, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2/ дахь заалтад Монгол Улсын дээд шүүхийн бүрэн эрхэд “давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх;” гэж тус тус заасан. Энэ дагуу Монгол Улсын шүүхийн тухай хуулийг Улсын Их Хурлаас батлан гаргасан. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Шүүхийн үндсэн тогтолцоо нь Улсын дээд шүүх /хяналтын шатны шүүх/, аймаг, нийслэлийн шүүх /давж заалдах шатны шүүх/, сум буюу сум дундын, дүүргийн шүүх /анхан шатны шүүх/-ээс бүрдэнэ.”, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт “Улсын дээд шүүх нь Монгол Улсын шүүхийн дээд байгууллага бөгөөд хяналтын шатны шүүх мөн.” гэж тус тус заасан. Анхан, давж заалдах шатны шүүхүүд дагнасан байдлаар зохион байгуулагдсан тул Улсын дээд шүүх танхимын зохион байгуулалттай болсон. Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан нь хэрэг, маргааныг дээрх 3 шатнаас гадна дөрөв дэх шатаар шийддэг байдлыг бий болгож байгаа юм.

 

Өөрөөр хэлбэл, Улсын дээд шүүхийн танхим хяналтын журмаар хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн байтал Үндсэн хууль болон Монгол Улсын шүүхийн тухай хуульд байхгүй дахин нэг шатлал “нийт шүүгчдийн хуралдаан буюу бүгд хурал” гэсэн зүйлээр нэмж үүсгэхээр болж байгаа нь Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2/ дахь заалтыг зөрчихөөр байна.

 

Ром, германы эрх зүйн тогтолцоо бүхий улс орнуудад дээд шүүхийн шийдвэрийг хянадаг ганцхан субъект нь Үндсэн хуулийн шүүх байдаг.

 

Дэлхийн бусад улс орнуудад Дээд шүүхийн бүх шүүгчдийн хурал хийдэг тохиолдол байдаг бөгөөд энэ нь гагцхүү Дээд шүүх Үндсэн хуулийн шүүх хоёр нь нэг байгаа улс орнуудад ийм загвар байдаг бөгөөд манай улсад Дээд шүүх, Үндсэн хуулийн цэц хоёр тусдаа байх тул Улсын дээд шүүхэд хэрэг, маргааныг шийдвэрлэх 2 шат байх шаардлагагүй гэж үзсэн.” гэжээ.

 

                                                                                                                                              ҮНДЭСЛЭЛ:

 

1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт  “Хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна. ...” гэж хуульчилсан нь Улсын дээд шүүх хуульд харшилсан шийдвэр гаргасан бол тухайн шийдвэрийг Улсын дээд шүүх өөрөө хянаж, хүчингүй болгох эрхийг хязгаарласан шинжтэй байх тул Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд ... Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. ...” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.  

 

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176дугаар зүйл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 347 дугаар зүйлд хяналтын журмаар буюу Улсын дээд шүүхийн аль нэг танхимын 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хуралдаанаас гаргасан шийдвэр хуульд харшилсан гэж үзвэл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид прокурор эсэргүүцэл бичих, иргэн гомдол гаргах журмыг нарийвчлан зохицуулсан зүйл, заалт хүчин төгөлдөр хэвээр байгаа болохыг дурдах нь зүйтэй.

 

3. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна.

 

4. Монгол Улсын Их Хурлын 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 50 дугаар тогтоолд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй тухай үндэслэлээ заагаагүй байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран зургадугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон

 

                                                                                                        МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС 

                                                                                                                                              ТОГТООХ НЬ:

 

1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн “Хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна. ...” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд ... Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. ...” гэсэн заалтыг зөрчсөн байх тул хүчингүй болгосугай.

 

2. Монгол Улсын Их Хурлын 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 06 дугаар дүгнэлтийн тухай” 50 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

 

3. Энэхүү тогтоол гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

                                                                ДАРГАЛАГЧ                                                Д.НАРАНЧИМЭГ

                                                                                      ГИШҮҮД                                                П.ОЧИРБАТ

                                                      Н.ЖАНЦАН

                                                                      Т.ЛХАГВАА

                                                      Ш.ЦОГТОО

                                                      Д.СУГАР

                                                      Д.СОЛОНГО  

                                                                     Д.ГАНЗОРИГ