A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /.Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл импортлох, улсын хилээр нэвтрүүлэх/
Бүлэг: 1979

ХУУЛЬ ЗҮЙН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2015 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр

Дугаар А/251,304

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Галт зэвсгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:

1. Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл импортлох, худалдах болон спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй иргэн, хуулийн этгээд галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх журмыг хавсралтаар баталсугай.

2. Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газар /тэргүүн комиссар Р.Чингис/, Гаалийн ерөнхий газар /О.Ганбат/-т тус тус даалгасугай.

САЙД Д.ДОРЛИГЖАВ

САЙД Б.БОЛОР