A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /галт зэвсэг, сум -- тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын
Бүлэг: 1979

ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ

2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар А/245

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Галт зэвсгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3, 16.10 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам"-ыг нэгдүгээр, "Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл худалдах төвд эрх олгох, салбар нээх болон төвийн зохион байгуулалт, үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах журам"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Батлагдсан журмуудыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг сонгон шалгаруулалтыг зохион байгуулах комисст үүрэг болгосугай.

3. Тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газар /тэргүүн комиссар Р.Чингис/, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Үнэнбат/-т тус тус даалгасугай.

4. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны 157 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Д.ДОРЛИГЖАВ