A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • Хуульчийн эрх зүйн байдлын тухай болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэсэн тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ

Дугаар 08

2015 оны 11 дүгээр сарын Улаанбаатар хот 04-ний өдөр

Хуульчийн эрх зүйн байдлын тухай болон

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай

хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох

заалтыг зөрчсөн эсэх маргааныг дахин хянаж,

эцэслэн шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

танхим 14.00 цаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат, Т.Лхагваа, Д.Сугар, Д.Наранчимэг /илтгэгч/, Д.Солонго, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Б.Батцэнгэл, түүний өмгөөлөгч С.Үлэмж, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нар оролцов. Мэдээлэл гаргагч, иргэн Б.Билгүүн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралдаанд оролцоогүй болно.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.2, 65.3, 65.4; Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн холбогдох заалт Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэж, "Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 09 дүгээр дүгнэлтийн тухай" Монгол Улсын Их Хурлын 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 56 дугаар тогтоолын үндэслэлийг хянан хэлэлцэв.

Нэг. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд оршин суугч, иргэн Б.Батцэнгэл, Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, 6 дугаар багийн оршин суугч, иргэн Б.Билгүүн нар Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ:

"Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр батлагдаж 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс дагаж мөрдөж байгаа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар "Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгч захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.", мөн зүйлийн 65.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг Мэргэжлийн хариуцлагын хороогоор дамжуулан гаргана.", 65.3 хэсэгт "Энэ хуулийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг Мэргэжлийн хариуцлагын хорооны ажлын албаны ажилтан хүлээн авч, маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгчид танилцуулах бөгөөд тэдгээрийн тайлбарыг авч хэргийн материалд хавсаргана.", 65.4 дэх хэсэгт "Мэргэжлийн хариуцлагын хороо давж заалдах гомдолд маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгчөөс гаргасан тайлбарыг хавсарган маргаантай холбогдох бусад баримт сэлтийн хамт уг гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын гурав хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ."; Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр оруулсан "Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэрэг, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэнэ." гэсэн нэмэлт, өөрчлөлтөд зааснаар хуульчийн мэргэжлийн хариуцлагын хороо нь анхан шатны шүүхийн эрх мэдлийг хэрэгжүүлж буй мэт ойлгогдохоор байна.

Аливаа хүн өөрийн эрх ашгаа хамгаалуулахаар бүх шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй байх нөхцөлийг төрийн зүгээс бүрдүүлэх нь төрөөс иргэний эрх, эрх чөлөөг хамгаалах эрх, эрх чөлөөний баталгаа байхаас гадна шүүхийн шударга ёсны илэрхийлэл болдог. Ингэхдээ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар "Шүүхийн үндсэн тогтолцоо нь Улсын дээд шүүх /хяналтын шатны шүүх/, аймаг, нийслэлийн шүүх /давж заалдах шатны шүүх/, сум буюу сум дундын, дүүргийн шүүх /анхан шатны шүүх/-ээс бүрдэнэ." гэж заасны дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзсэн этгээд нь шүүхийн дэс дараалсан шатлалтайгаар эрхээ хамгаалуулах боломжтой байна. Гэтэл Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн холбогдох хэсэг, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ." 2 дахь хэсэгт "Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно." 3 дахь хэсэгт "Шүүхийг зөвхөн Үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулна." гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. ..." гэсэн байна.

Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа:

"1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт "Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгч захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй", 65.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг Мэргэжлийн хариуцлагын хороогоор дамжуулан гаргана", 65.3 дахь хэсэгт "Энэ хуулийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг Мэргэжлийн хариуцлагын хорооны ажлын албаны ажилтан хүлээн авч, маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгчид танилцуулах бөгөөд тэдгээрийн тайлбарыг авч хэргийн материалд хавсаргана", 65.4 дэх хэсэгт "Мэргэжлийн хариуцлагын хороо давж заалдах гомдолд маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгчөөс гаргасан тайлбарыг хавсарган маргаантай холбогдох бусад баримт сэлтийн хамт уг гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын гурав хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ"; Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт "Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх ... Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэнэ" гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, хуулиас гадуур шүүх байгуулах агуулгыг илэрхийлээгүй бөгөөд Хуульчийн мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд гомдлыг хэрхэн шүүхэд гаргахтай холбоотой үйл явцыг зохицуулж хуульчилсан байна. Иймд эдгээр заалт нь Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

2. Нэр бүхий иргэдийн мэдээллийн гол зорилго нь "Хуульчийн мэргэжлийн хариуцлагын хороог анхан шатны шүүхийн эрх мэдлийг хэрэгжүүлж буй мэт ойлгогдохоор байна" гэсэн өгүүлбэрээр илэрхийлэгдэж байна гэж ойлгож байна. Иймд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дурдсан заалт бус Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасан "Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх ... Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэнэ." гэх заалтын тайлбар нь тус маргааны агуулгад хамаарах заалт юм. Эрх зүйн этгээдүүдийн хооронд үүсч болох аливаа маргааныг таслан шийдвэрлэх ажиллагааг улс орнуудын хууль тогтоогчоос тухайн харилцааны онцлог шинж, маргааны талууд, мөн үр ашигтай байдлыг харгалзан арбитр, эвлэрүүлэн зуучлал, маргаан таслах комисс, сахилга, ёс зүйн хороо гэх мэт маргаан шийдвэрлэх тусгай этгээдүүдэд хуваарилан харьяалуулах нь хүлээн зөвшөөрөгдсөн хууль зүйн арга хэрэгсэл бөгөөд тэр болгоныг шүүх эрх мэдлийг хуулиас гадуур хэрэгжүүлж байна гэж үздэггүй билээ. Хууль тогтоогчоос эдгээр маргаан таслах этгээдүүдийн үйл ажиллагааг талуудын процессын шинжтэй эрх, маргаан шийдвэрлэх ажиллагааны шударга, төвийг сахисан байдлыг хангах зорилгоор нарийвчлан зохицуулж, гаргасан шийдвэрийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил үзэж заавал биелүүлэх, мөн хуульд заасан үндэслэлээр дахин хянан үзэх тогтолцоог бий болгосон байдаг. Монгол Улсын эрх зүйн тогтолцоонд ч энэ төрлийн маргаан шийдвэрлэх бусад арга хэрэгслийг ашигласан тохиолдол цөөнгүй бий.

Мэргэжлийн хариуцлагын хороо нь нийтийн эрх зүйн этгээд хувьдаа захиргааны хэргийн шүүхийн харьяалалд хамаарах бөгөөд бусад нийтийн захиргааны этгээдтэй харьцуулбал хуульч мэргэжилтнүүд, тэр дундаа шүүгч, прокурор, өмгөөлөгчдийн мэргэжлийн үйл ажиллагааны талаарх гомдол шийдвэрлэдэг, маргаан шийдвэрлэх бүрэлдэхүүнд нь мэргэжлийн хуульчид буюу шүүгч, өмгөөлөгч, прокурорууд ордгоороо онцлогтой. Хууль тогтоогчоос тус онцлогийг харгалзан Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, цаашлаад Улсын дээд шүүхэд хянаж үзэхээр зохицуулжээ. Ийнхүү тус ажиллагаа нь шүүхийн хяналтад байна.

Мөн Монгол Улсын Үндсэн хуульд "Шүүхийн үндсэн тогтолцоо нь Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх"-ээр зохицуулсан нь эрх зүйн бүх маргаан эдгээр шүүхийн дэс дараалсан шатлалаар маргаанаа шийдвэрлүүлнэ гэж ойлгогдохгүй юм. Тодорхой маргааныг онцлог шинж, ач холбогдлоос нь хамааран гурван эрэмбийн шүүхийн алинд ч авч хэлэлцэх тодорхой тохиолдлууд байх нь өнөөгийн дэлхийн улс орнуудын эрх зүйн тогтолцоонд нийтлэг Монгол Улсын Үндсэн хуульд /тухайлбал Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсэг дэх Улсын дээд шүүхийн бүрэн эрх/ ч тусгалаа олсон үзэл баримтлал юм. Энэ үзэл баримтлалын хүрээнд хууль тогтоогчоос Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийг бүхэлд нь харвал хууль тогтоогчоос захиргааны хэргийн шүүхийн тогтолцоо нь ямар төрлийн маргааныг аль шатны шүүхэд хянан шийдвэрлэх харьяаллыг хуваарилан зохицуулсан байна.

Хуульчдын мэргэжлийн хариуцлагатай холбогдох маргааныг ийнхүү ердийн маргаанаас өөр журмаар зохицуулах нь нийтлэг бөгөөд тухайлбал Европын улсуудад хуульчдийн мэргэжлийн өөрийн удирдлагын байгууллага өөрөө хуульчдын эсрэг мэргэжлийн үйл ажиллагаа, ёс зүй сахилгын хэргийг авч үзэх тусгай бүтэц /хороо, трибунал гэх мэт/-тэй бөгөөд түүний шийдвэрийг давж заалдах эрхийг дараах байдлаар зохицуулжээ. Үүнд:

- Чех, Грек, Испани, Португал, Их Британи, Норвеги, Словени зэрэг улсууд Хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах байгууллагын дотооддоо давах шатны трибунал /хороогоор шийдвэрлэн ердийн шүүхэд хандах эрхгүйгээр;

- Дани, Финланд, Франц, Унгар, Итали, Лихтенштейн зэрэг улсуудад Давах шатны шүүхэд /appeal courts/;

- Исланд, Швед, Словак зэрэг улсуудад шууд улсын Дээд шүүхэд хандаж хянуулах эрх олгосон байна.

Харин ХБНГУ, Австри, Нидерланд, Польш зэрэг улсуудад шат шатны шүүхийн дэргэдэх хуульчийн ёс зүйн тусгай трибуналаар /өмгөөлөгчид ба шүүгчдээс бүрддэг/ ийм төрлийн маргааныг шийдвэрлэдэг байна. Америкийн Нэгдсэн Улсын хувьд тус асуудал нь мужийн асуудал бөгөөд мужуудад эхлээд Барын холбоодын тусгайлсан маргаан шийдвэрлэх хороогоор, түүний шийдвэрийг мужийн Дээд шүүхүүдэд шууд харьяалуулан шийдвэрлэх нь нийтлэг байдаг.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль нь эдгээр жишгийг судалсны үндсэн дээр Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд тус маргааныг харьяалуулсан болно.

Дээр дурдсаныг үндэслэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-65.4 дэх хэсэг, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийг зөрчөөгүй гэсэн тайлбарыг үүгээр Танд уламжилж байна." гэжээ.

Гурав. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд бэлтгэх явцад Монголын хуульчдын холбооноос 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2/347 дугаар албан бичгээр ирүүлсэн тайлбарт:

"1. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад зааснаар Монгол Улсын иргэн нь "... хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах..." эрхтэй бөгөөд иргэний уг эрх мөн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч "шүүх"-ээр дамжин хэрэгжих учиртай.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлд Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэртэй холбогдуулан шүүхэд гомдол гаргахтай холбогдсон харилцааг зохицуулсан боловч хуулийн 65.1 дэх хэсэгт гомдлыг шууд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахаар заасан.

Хуулийн уг зохицуулалттай холбоотойгоор Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг өөрчлөн найруулж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан.

Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад заасан иргэн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрхийг хязгаарласан гэдэгтэй санал нэг байна.

2. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүхийн тогтолцоо нь нутаг дэвсгэрийн нэгжээр байгуулагдахаар тогтоож, мөн зүйлийн 2 дахь хэсэгт шүүхийн зохион байгуулалт эрх зүйн үндсийг хуулиар тогтоохоор заасан.

Үндсэн хуулийн энэхүү зохицуулалтыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 10 дугаар зүйлд тодруулан зохицуулсан ба 10.1 дэх хэсэгт шүүхийн тогтолцоо нь хяналтын шатны шүүх, давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхээс бүрдэхээр заасан.

Түүнчлэн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт "Давж заалдах шатны шүүх дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:", 20.1.1 дэх заалтад "анхан шатны шүүхийн шийдвэрийг ... давж заалдах журмаар хянан шийдвэрлэх; 20.1.2 дахь заалтад "хуулиар тусгайлан харьяалуулсан хэрэг, маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх;"-ээр эрх олгосон.

Харин шүүхийн бус байгууллагын гаргасан шийдвэрийг шууд давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэх эрхийг хуулиар олгоогүй байхад шүүхийн зохион байгуулалтын эрх зүйн үндэслэлийг тодорхойлдоггүй өөр хуулиудад шүүхийн бус байгууллагын шийдвэрийг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан нь буруу юм.

Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, гомдлыг хүлээн авах, давж заалдах шатны шүүхэд хүргүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн зохицуулалт, уг шийдвэрийг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэх тухай Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1, 2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа.

3. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан Мэргэжлийн хариуцлагын хороо нь шүүх биш бөгөөд шүүхийн эрх хэмжээг эдэлдэггүй.

Иймээс Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн холбогдох хэсэг, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн "Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх ..., Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэнэ." гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийг зөрчсөн гэх мэдээлэл гаргагч нарын тайлбар үндэслэлгүй гэж үзэж байна.

4. Монгол Улсын Хууль зүйн сайдын 2015 оны А/03 дугаар тушаалаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан хуулийн төслийг бэлэн болгож, холбогдох байгууллагын саналыг авах ажиллагаа явагдах гэж байгаа болно.

Нэр бүхий иргэдийн мэдээлэлд дурдсан асуудлыг Хуульчдын холбоо урьд нь анхааралтай судлан үзэж байсан ба Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах явцад Хуульчдын холбооны зүгээс гаргасан саналын дагуу иргэний шүүхэд гомдол гаргах үндсэн эрхийн хэрэгжилтийг хангах үүднээс Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэртэй холбогдсон гомдлыг Захиргааны хэргийн шүүхэд ердийн журмаар гаргадаг байхаар төсөлд тодорхой тусгасан байгаа болно." гэжээ.

Дөрөв. Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар энэхүү маргааныг хэлэлцэж 09 дүгээр дүгнэлт гаргасан байна.

Уг дүгнэлтийн үндэслэх хэсэгт:

"1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт Хуульчийн мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгч захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргахаар, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт уг давж заалдах гомдлыг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэхээр заасан байна.

Түүнчлэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2, 65.3, 65.4 дэх хэсэгт давж заалдах гомдлыг хүлээн авах, давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх зэргээр анхан шатны шүүхийн гүйцэтгэх үүргийг Хуульчийн мэргэжлийн хариуцлагын хороо гүйцэтгэхээр тогтоосон гэж үзэхээр байна.

Мөн Монголын хуульчдын холбооны зөвлөлийн 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хурлын 86 дугаар тогтоолоор батлагдсан "Монголын хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журам"-ын 1.9 дүгээр зүйлийн 1-д "Хуульч нь зөрчил гаргасан эсэх, эсхүл мэргэжил, ур чадварын түвшинд эргэлзсэн тухай маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх эрх мэдлийг хороо хэрэгжүүлнэ." гэсэн байна.

Ингэснээрээ дээрх хуулийн зохицуулалт Хуульчийн мэргэжлийн хариуцлагын хорооноос гаргасан шийдвэр анхан шатны журмаар маргааныг шийдвэрлэсэн шийдвэрт тооцогдох, шүүхийн бус байгууллагаас шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, улмаар Үндсэн хуульд заасан шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглох үндсэн зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.2, 65.3, 65.4, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.", мөн зүйлийн 2 дахь хэсгийн "...шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно." гэснийг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.2, 65.3, 65.4, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн холбогдох заалт нь Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 3 дахь хэсгийн "Шүүхийг зөвхөн Үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулна." гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна." гээд

Уг дүгнэлтийн дүгнэлт гаргах хэсэгт:

"1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт "Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгч захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй." гэж заасны "гомдол гаргах" гэсний өмнөх "... давж заалдах ..." гэсэн хэсэг, 65.2 дахь хэсгийн "Энэ хуулийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг Мэргэжлийн хариуцлагын хороогоор дамжуулан гаргана.", 65.3 дахь хэсгийн "Энэ хуулийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг Мэргэжлийн хариуцлагын хорооны ажлын албаны ажилтан хүлээн авч, маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгчид танилцуулах бөгөөд тэдгээрийн тайлбарыг авч хэргийн материалд хавсаргана.", 65.4 дэх хэсгийн "Мэргэжлийн хариуцлагын хороо давж заалдах гомдолд маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгчөөс гаргасан тайлбарыг хавсарган маргаантай холбогдох бусад баримт сэлтийн хамт уг гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын гурав хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ." гэсэн нь; Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт "Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэрэг, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэнэ." гэж заасны "... Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг ..." гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.", мөн зүйлийн 2 дахь хэсгийн "... шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно." гэснийг тус тус зөрчсөн байна.

2. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсгийн "Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгч захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.", 65.2 дахь хэсгийн "Энэ хуулийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг Мэргэжлийн хариуцлагын хороогоор дамжуулан гаргана.", 65.3 дахь хэсгийн "Энэ хуулийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг Мэргэжлийн хариуцлагын хорооны ажлын албаны ажилтан хүлээн авч, маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгчид танилцуулах бөгөөд тэдгээрийн тайлбарыг авч хэргийн материалд хавсаргана.", 65.4 дэх хэсгийн "Мэргэжлийн хариуцлагын хороо давж заалдах гомдолд маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгчөөс гаргасан тайлбарыг хавсарган маргаантай холбогдох бусад баримт сэлтийн хамт уг гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын гурав хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ."; Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн "Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэрэг, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэнэ." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 3 дахь хэсгийн "Шүүхийг зөвхөн Үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулна." гэснийг зөрчөөгүй байна.

3. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт "Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгч захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй." гэж заасны "гомдол гаргах" гэсний өмнөх "... давж заалдах ..." гэсэн хэсгийг; 65.2 дахь хэсгийн "Энэ хуулийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг Мэргэжлийн хариуцлагын хороогоор дамжуулан гаргана.", 65.3 дахь хэсгийн "Энэ хуулийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг Мэргэжлийн хариуцлагын хорооны ажлын албаны ажилтан хүлээн авч, маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгчид танилцуулах бөгөөд тэдгээрийн тайлбарыг авч хэргийн материалд хавсаргана.", 65.4 дэх хэсгийн "Мэргэжлийн хариуцлагын хороо давж заалдах гомдолд маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгчөөс гаргасан тайлбарыг хавсарган маргаантай холбогдох бусад баримт сэлтийн хамт уг гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын гурав хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ." гэснийг; Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт "Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэрэг, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэнэ." гэж заасны "... Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг ..." гэсэн хэсгийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

Тав. Монгол Улсын Их Хурал 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн "Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 09 дүгээр дүгнэлтийн тухай" 56 дугаар тогтоолд:

"1."Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт "Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгч захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй." гэж заасны "гомдол гаргах" гэсний өмнөх "... давж заалдах ..." гэсэн хэсэг, 65.2 дахь хэсгийн "Энэ хуулийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг Мэргэжлийн хариуцлагын хороогоор дамжуулан гаргана.", 65.3 дахь хэсгийн "Энэ хуулийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг Мэргэжлийн хариуцлагын хорооны ажлын албаны ажилтан хүлээн авч, маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгчид танилцуулах бөгөөд тэдгээрийн тайлбарыг авч хэргийн материалд хавсаргана.", 65.4 дэх хэсгийн "Мэргэжлийн хариуцлагын хороо давж заалдах гомдолд маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгчөөс гаргасан тайлбарыг хавсарган маргаантай холбогдох бусад баримт сэлтийн хамт уг гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын гурав хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ." гэсэн нь; Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт "Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэрэг, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэнэ." гэж заасны "... Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг ..." гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.", мөн зүйлийн 2 дахь хэсгийн "... шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно." гэснийг тус тус зөрчсөн байна." гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй." гэжээ.

Зургаа. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлыг төлөөлөн оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

"Улсын Их Хурлын гишүүн миний бие Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-65.4 дэх хэсэг болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар хянан шийдвэрлэх гэж байгаатай холбогдуулан дараах нэмэлт тайлбарыг гаргаж байна.

Нэг. Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 09 дүгээр дүгнэлтийг хэлэлцээд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-65.4 дэх хэсэг болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тухай Цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Хоёр. Эрх зүйн этгээдүүдийн хооронд үүсч болох аливаа маргааныг таслан шийдвэрлэх ажиллагааг улс орнуудын хууль тогтоогчоос тухайн харилцааны онцлог шинж, маргааны талууд, мөн үр ашигтай байдлыг харгалзан арбитр, эвлэрүүлэн зуучлал, маргаан таслах комисс, сахилга, ёс зүйн хороо гэх мэт маргаан шийдвэрлэх тусгай этгээдүүдэд хуваарилан харьяалуулах нь хүлээн зөвшөөрөгдсөн хууль зүйн арга хэрэгсэл бөгөөд үүнийг шүүх эрх мэдлээс гадуур хэрэгжүүлж байна гэж үздэггүй билээ. Хууль тогтоогчоос эдгээр маргаан шийдвэрлэх ажиллагааны шударга, төвийг сахисан байдлыг хангах зорилгоор нарийвчлан зохицуулж, гаргасан шийдвэрийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил үзэж заавал биелүүлэх, мөн хуульд заасан үндэслэлээр дахин хянан үзэх тогтолцоог бий болгосон байдаг. Монгол Улсын эрх зүйн тогтолцоонд ч энэ төрлийн маргаан шийдвэрлэх бусад арга хэрэгслийг ашигласан тохиолдол цөөнгүй байдаг.

Мэргэжлийн хариуцлагын хороо нь нийтийн эрх зүйн этгээдийн хувьд захиргааны хэргийн шүүхийн харьяалалд хамаарах бөгөөд бусад нийтийн захиргааны этгээдтэй харьцуулбал хуульч мэргэжилтнүүд, тэр дундаа шүүгч, прокурор, өмгөөлөгчдийн мэргэжлийн үйл ажиллагааны талаарх гомдол шийдвэрлэдэг, маргаан шийдвэрлэх бүрэлдэхүүнд нь мэргэжлийн хуульчид буюу шүүгч, өмгөөлөгч, прокурорууд багтдагаараа онцлогтой юм. Хууль тогтоогчоос тус онцлогийг харгалзан Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, цаашлаад Улсын дээд шүүхэд хянаж үзэхээр зохицуулжээ. Ийнхүү тус ажиллагаа нь шүүхийн хяналтад байна.

Бусад улс орнуудад хуульчдын мэргэжлийн хариуцлагатай холбоотой маргааныг ердийн маргаанаас өөр журмаар зохицуулах нь нийтлэг байдаг. Тодруулбал, Европын улсуудад Хуульчдын мэргэжлийн өөрийн удирдлагын байгууллага өөрөө хуульчдын эсрэг мэргэжлийн үйл ажиллагаа, ёс зүйн сахилгын хэргийг авч үзэх тусгай бүтэц /хороо, трибунал гэх мэт/-тэй байна. Тухайлбал, Чех, Грек, Испани, Португал, Их Британи, Норвеги, Словени зэрэг улсууд Хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах байгууллагын дотооддоо давах шатны трибунал хороогоор шийдвэрлэн ердийн шүүхэд хандах эрхгүй байдаг бол Дани, Финланд, Франц, Унгар, Итали, Лихтенштейн зэрэг улсуудад Давах шатны шүүхэд, Исланд, Швед, Словак зэрэг улсуудад шууд улсын Дээд шүүхэд хандаж хянуулах эрх олгосон байна. Харин ХБНГУ, Австри, Нидерланд, Польш зэрэг улсуудад шат шатны шүүхийн дэргэдэх хуульчийн ёс зүйн тусгай трибуналаар /өмгөөлөгчид ба шүүгчдээс бүрддэг/ ийм төрлийн маргааныг шийдвэрлэдэг байна.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль нь эдгээр жишгийг судалсны үндсэн дээр Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд тус маргааныг харьяалуулсан болно.

Дээрх саналуудыг анхааран үзэхийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн эрхэм гишүүдээс хүсч байна." гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.2, 65.3, 65.4 дэх хэсэгт Хуульчийн мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, давж заалдах гомдлыг хүлээн авах, талуудын тайлбар болон холбогдох бусад баримт сэлтийг бүрдүүлж давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх зэргээр анхан шатны шүүхийн гүйцэтгэх үүргийг Хуульчийн мэргэжлийн хариуцлагын хороо гүйцэтгэх, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт уг давж заалдах гомдлыг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэхээр тус тус зохицуулсан нь Хуульчийн мэргэжлийн хариуцлагын хорооноос гаргасан шийдвэр анхан шатны журмаар маргааныг шийдвэрлэсэн шийдвэрт тооцогдох, шүүх эрх мэдлийг шүүх бус өөр байгууллага хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, улмаар Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.", мөн зүйлийн 2 дахь хэсгийн "... шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно." гэснийг тус тус зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 09 дүгээр дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Монгол Улсын Их Хурлын "Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 09 дүгээр дүгнэлтийн тухай" 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 56 дугаар тогтоолд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тухай үндэслэлээ заагаагүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран зургадугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийн заалтыг удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ТОГТООХ НЬ:

1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт "Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгч

захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй." гэж заасны "гомдол гаргах" гэсний өмнөх "... давж заалдах ..." гэсэн хэсэг, 65.2 дахь хэсгийн "Энэ хуулийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг Мэргэжлийн хариуцлагын хороогоор дамжуулан гаргана.", 65.3 дахь хэсгийн "Энэ хуулийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг Мэргэжлийн хариуцлагын хорооны ажлын албаны ажилтан хүлээн авч, маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгчид танилцуулах бөгөөд тэдгээрийн тайлбарыг авч хэргийн материалд хавсаргана.", 65.4 дэх хэсгийн "Мэргэжлийн хариуцлагын хороо давж заалдах гомдолд маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгчөөс гаргасан тайлбарыг хавсарган маргаантай холбогдох бусад баримт сэлтийн хамт уг гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын гурав хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ." гэсэн нь; Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт "Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэрэг, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэнэ." гэж заасны "... Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг ..." гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.", мөн зүйлийн 2 дахь хэсгийн "... шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно." гэснийг тус тус зөрчсөн байх тул хүчингүй болгосугай.

2. Монгол Улсын Их Хурлын 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн "Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 09 дүгээр дүгнэлтийн тухай" 56 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

3. Энэхүү тогтоол гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Н.ЖАНЦАН

ГИШҮҮД П.ОЧИРБАТ

Т.ЛХАГВАА

Д.СУГАР

Д.НАРАНЧИМЭГ

Д.СОЛОНГО

Д.ГАНЗОРИГ


МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН
ХУУЛИЙН ЦЭЦИЙН 
ТОГТООЛ

 

2015 оны 11 дүгээр сарын                                                                                                   Дугаар 08                                                                                                Улаанбаатар хот
           04-ний өдөр 

 

 

Хуульчийн эрх зүйн байдлын тухай болон

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай

хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох

заалтыг зөрчсөн эсэх маргааныг дахин хянаж,

эцэслэн шийдвэрлэсэн тухай

 

      Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

                                                танхим 14.00 цаг.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат, Т.Лхагваа, Д.Сугар, Д.Наранчимэг /илтгэгч/, Д.Солонго, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Б.Батцэнгэл, түүний өмгөөлөгч  С.Үлэмж, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нар оролцов. Мэдээлэл гаргагч, иргэн Б.Билгүүн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралдаанд оролцоогүй болно.

 

          Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.2, 65.3, 65.4; Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн холбогдох заалт Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэж, “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 09 дүгээр дүгнэлтийн тухай” Монгол Улсын Их Хурлын 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 56 дугаар тогтоолын үндэслэлийг хянан хэлэлцэв.

 

            Нэг. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд оршин суугч, иргэн Б.Батцэнгэл, Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, 6 дугаар багийн оршин суугч, иргэн Б.Билгүүн нар Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ:

 

            “Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр батлагдаж 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс дагаж мөрдөж байгаа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар “Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгч захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.”, мөн зүйлийн 65.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг Мэргэжлийн хариуцлагын хороогоор дамжуулан гаргана.”, 65.3 хэсэгт “Энэ хуулийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг Мэргэжлийн хариуцлагын хорооны ажлын албаны ажилтан хүлээн авч, маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгчид танилцуулах бөгөөд тэдгээрийн тайлбарыг авч хэргийн материалд хавсаргана.”, 65.4 дэх хэсэгт “Мэргэжлийн хариуцлагын хороо давж заалдах гомдолд маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгчөөс гаргасан тайлбарыг хавсарган маргаантай холбогдох бусад баримт сэлтийн хамт уг гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын гурав хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ.”; Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр оруулсан “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэрэг, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэнэ.” гэсэн нэмэлт, өөрчлөлтөд зааснаар хуульчийн мэргэжлийн хариуцлагын хороо нь анхан шатны шүүхийн эрх мэдлийг хэрэгжүүлж буй мэт ойлгогдохоор байна.

 

            Аливаа хүн өөрийн эрх ашгаа хамгаалуулахаар бүх шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй байх нөхцөлийг төрийн зүгээс бүрдүүлэх нь төрөөс иргэний эрх, эрх чөлөөг хамгаалах эрх, эрх чөлөөний баталгаа байхаас гадна шүүхийн шударга ёсны илэрхийлэл болдог. Ингэхдээ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар “Шүүхийн үндсэн тогтолцоо нь Улсын дээд шүүх /хяналтын шатны шүүх/, аймаг, нийслэлийн шүүх /давж заалдах шатны шүүх/, сум буюу сум дундын, дүүргийн шүүх /анхан шатны шүүх/-ээс бүрдэнэ.” гэж заасны дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзсэн этгээд нь шүүхийн дэс дараалсан шатлалтайгаар эрхээ хамгаалуулах боломжтой байна. Гэтэл Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн холбогдох хэсэг, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.” 2 дахь хэсэгт “Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно.” 3 дахь хэсэгт “Шүүхийг зөвхөн Үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулна.” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. ...” гэсэн байна.

 

Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа:

 

            “1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт “Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгч захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй”, 65.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг Мэргэжлийн хариуцлагын хороогоор дамжуулан гаргана”, 65.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг Мэргэжлийн хариуцлагын хорооны ажлын албаны ажилтан хүлээн авч, маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгчид танилцуулах бөгөөд тэдгээрийн тайлбарыг авч хэргийн материалд хавсаргана”, 65.4 дэх хэсэгт “Мэргэжлийн хариуцлагын хороо давж заалдах гомдолд маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгчөөс гаргасан тайлбарыг хавсарган маргаантай холбогдох бусад баримт сэлтийн хамт уг гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын гурав хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ”; Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх ... Хуульчийн эрх зүйн  байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг  давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэнэ” гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, хуулиас гадуур шүүх байгуулах агуулгыг илэрхийлээгүй бөгөөд Хуульчийн мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд гомдлыг хэрхэн шүүхэд гаргахтай холбоотой үйл явцыг зохицуулж хуульчилсан байна. Иймд эдгээр заалт нь Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

            2. Нэр бүхий иргэдийн мэдээллийн гол зорилго нь “Хуульчийн мэргэжлийн хариуцлагын хороог анхан шатны шүүхийн эрх мэдлийг хэрэгжүүлж буй мэт ойлгогдохоор байна” гэсэн өгүүлбэрээр илэрхийлэгдэж байна гэж ойлгож байна. Иймд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дурдсан заалт бус Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасан “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх ... Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэнэ.” гэх заалтын тайлбар нь тус маргааны агуулгад хамаарах заалт юм. Эрх зүйн этгээдүүдийн хооронд үүсч болох аливаа маргааныг таслан шийдвэрлэх ажиллагааг улс орнуудын хууль тогтоогчоос тухайн харилцааны онцлог шинж, маргааны талууд, мөн үр ашигтай байдлыг харгалзан арбитр,  эвлэрүүлэн зуучлал, маргаан таслах комисс, сахилга, ёс зүйн хороо гэх мэт маргаан шийдвэрлэх тусгай этгээдүүдэд хуваарилан харьяалуулах нь хүлээн зөвшөөрөгдсөн хууль зүйн арга хэрэгсэл бөгөөд тэр болгоныг шүүх эрх мэдлийг хуулиас гадуур хэрэгжүүлж байна гэж үздэггүй билээ. Хууль тогтоогчоос эдгээр маргаан таслах этгээдүүдийн үйл ажиллагааг талуудын процессын шинжтэй эрх, маргаан шийдвэрлэх ажиллагааны шударга, төвийг сахисан байдлыг хангах зорилгоор нарийвчлан зохицуулж, гаргасан шийдвэрийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил үзэж заавал биелүүлэх, мөн хуульд заасан үндэслэлээр дахин хянан үзэх тогтолцоог бий болгосон байдаг. Монгол Улсын эрх зүйн тогтолцоонд ч энэ төрлийн маргаан шийдвэрлэх бусад арга хэрэгслийг ашигласан тохиолдол цөөнгүй бий.

 

         Мэргэжлийн хариуцлагын хороо нь нийтийн эрх зүйн этгээд хувьдаа захиргааны хэргийн шүүхийн харьяалалд хамаарах бөгөөд бусад нийтийн захиргааны этгээдтэй харьцуулбал хуульч мэргэжилтнүүд, тэр дундаа шүүгч, прокурор, өмгөөлөгчдийн мэргэжлийн үйл ажиллагааны талаарх гомдол шийдвэрлэдэг, маргаан шийдвэрлэх бүрэлдэхүүнд нь мэргэжлийн  хуульчид буюу шүүгч, өмгөөлөгч, прокурорууд ордгоороо онцлогтой. Хууль тогтоогчоос тус онцлогийг харгалзан Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, цаашлаад Улсын дээд шүүхэд  хянаж үзэхээр зохицуулжээ. Ийнхүү тус ажиллагаа нь шүүхийн хяналтад байна.

 

            Мөн Монгол Улсын Үндсэн хуульд “Шүүхийн үндсэн тогтолцоо нь Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх”-ээр зохицуулсан нь эрх зүйн бүх маргаан эдгээр шүүхийн дэс дараалсан шатлалаар маргаанаа шийдвэрлүүлнэ гэж ойлгогдохгүй юм. Тодорхой маргааныг онцлог шинж, ач холбогдлоос нь хамааран гурван эрэмбийн шүүхийн алинд ч авч хэлэлцэх тодорхой тохиолдлууд байх нь өнөөгийн дэлхийн улс орнуудын эрх зүйн тогтолцоонд нийтлэг Монгол Улсын Үндсэн хуульд /тухайлбал Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсэг дэх Улсын дээд шүүхийн бүрэн эрх/ ч тусгалаа олсон үзэл баримтлал юм. Энэ үзэл баримтлалын хүрээнд хууль тогтоогчоос Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийг бүхэлд нь харвал хууль тогтоогчоос захиргааны хэргийн шүүхийн тогтолцоо нь ямар төрлийн маргааныг аль шатны шүүхэд хянан шийдвэрлэх харьяаллыг хуваарилан зохицуулсан байна.

 

            Хуульчдын мэргэжлийн хариуцлагатай холбогдох маргааныг ийнхүү ердийн маргаанаас өөр журмаар зохицуулах нь нийтлэг бөгөөд тухайлбал Европын улсуудад хуульчдийн мэргэжлийн өөрийн удирдлагын байгууллага өөрөө хуульчдын эсрэг мэргэжлийн үйл ажиллагаа, ёс зүй сахилгын хэргийг авч үзэх тусгай бүтэц /хороо, трибунал гэх мэт/-тэй бөгөөд түүний шийдвэрийг давж заалдах эрхийг дараах байдлаар зохицуулжээ. Үүнд:

-       Чех, Грек, Испани, Португал, Их Британи, Норвеги, Словени зэрэг улсууд Хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах байгууллагын дотооддоо давах шатны трибунал /хороогоор шийдвэрлэн ердийн шүүхэд хандах эрхгүйгээр;

-       Дани, Финланд, Франц, Унгар, Итали, Лихтенштейн зэрэг улсуудад Давах шатны шүүхэд /appeal courts/;

-       Исланд, Швед, Словак зэрэг улсуудад шууд улсын Дээд шүүхэд хандаж хянуулах эрх олгосон байна.

 

            Харин ХБНГУ, Австри, Нидерланд, Польш зэрэг улсуудад шат шатны шүүхийн дэргэдэх хуульчийн ёс зүйн тусгай трибуналаар /өмгөөлөгчид ба шүүгчдээс бүрддэг/ ийм төрлийн маргааныг шийдвэрлэдэг байна. Америкийн Нэгдсэн Улсын хувьд тус асуудал нь мужийн асуудал бөгөөд мужуудад эхлээд Барын холбоодын тусгайлсан маргаан шийдвэрлэх хороогоор, түүний шийдвэрийг мужийн Дээд шүүхүүдэд шууд харьяалуулан шийдвэрлэх нь нийтлэг байдаг.

 

            Хуульчийн эрх зүйн байдлын  тухай хууль нь эдгээр жишгийг судалсны үндсэн дээр Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд тус маргааныг харьяалуулсан болно.

 

            Дээр дурдсаныг үндэслэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-65.4 дэх хэсэг, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг нь  Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийг зөрчөөгүй гэсэн тайлбарыг үүгээр Танд уламжилж байна.” гэжээ.

 

            Гурав. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд бэлтгэх явцад Монголын хуульчдын холбооноос 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2/347 дугаар албан бичгээр ирүүлсэн тайлбарт:

 

            “1. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад зааснаар Монгол Улсын иргэн нь “... хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах...” эрхтэй бөгөөд иргэний уг эрх мөн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч “шүүх”-ээр дамжин хэрэгжих учиртай.

 

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлд Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэртэй холбогдуулан шүүхэд гомдол гаргахтай холбогдсон харилцааг зохицуулсан боловч хуулийн 65.1 дэх хэсэгт гомдлыг шууд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахаар заасан.

 

Хуулийн уг зохицуулалттай холбоотойгоор Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг өөрчлөн найруулж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан.

 

Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад заасан иргэн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрхийг хязгаарласан гэдэгтэй санал нэг байна.

 

2. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүхийн тогтолцоо нь нутаг дэвсгэрийн нэгжээр байгуулагдахаар тогтоож, мөн зүйлийн 2 дахь хэсэгт шүүхийн зохион байгуулалт эрх зүйн үндсийг хуулиар тогтоохоор заасан.

 

Үндсэн хуулийн энэхүү зохицуулалтыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 10 дугаар зүйлд тодруулан зохицуулсан ба 10.1 дэх хэсэгт шүүхийн тогтолцоо нь хяналтын шатны шүүх, давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхээс бүрдэхээр заасан.

 

Түүнчлэн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 20.1.1 дэх заалтад “анхан шатны шүүхийн шийдвэрийг ... давж заалдах журмаар хянан шийдвэрлэх; 20.1.2 дахь заалтад “хуулиар тусгайлан харьяалуулсан хэрэг, маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх;”-ээр эрх олгосон.

 

Харин шүүхийн бус байгууллагын гаргасан шийдвэрийг шууд давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэх эрхийг хуулиар олгоогүй байхад шүүхийн зохион байгуулалтын эрх зүйн үндэслэлийг тодорхойлдоггүй өөр хуулиудад шүүхийн бус байгууллагын шийдвэрийг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан нь буруу юм.

 

Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, гомдлыг хүлээн авах, давж заалдах шатны шүүхэд хүргүүлэхтэй холбоотой харилцааг  зохицуулсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн зохицуулалт, уг шийдвэрийг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэх тухай Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1, 2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа.

 

3. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан Мэргэжлийн хариуцлагын хороо нь шүүх биш бөгөөд шүүхийн эрх хэмжээг эдэлдэггүй.

 

Иймээс Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн холбогдох хэсэг, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх ..., Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэнэ.” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийг зөрчсөн гэх мэдээлэл гаргагч нарын тайлбар үндэслэлгүй гэж үзэж байна.

 

4. Монгол Улсын Хууль зүйн сайдын 2015 оны А/03 дугаар тушаалаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан хуулийн төслийг бэлэн болгож, холбогдох байгууллагын саналыг авах ажиллагаа явагдах гэж байгаа болно.

 

Нэр бүхий иргэдийн мэдээлэлд дурдсан асуудлыг Хуульчдын холбоо урьд нь анхааралтай судлан үзэж байсан ба Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах явцад Хуульчдын холбооны зүгээс гаргасан саналын дагуу иргэний шүүхэд гомдол гаргах үндсэн эрхийн хэрэгжилтийг хангах үүднээс Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэртэй холбогдсон гомдлыг Захиргааны хэргийн шүүхэд ердийн журмаар гаргадаг байхаар төсөлд тодорхой тусгасан байгаа болно.” гэжээ.

 

Дөрөв. Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар энэхүү маргааныг хэлэлцэж 09 дүгээр дүгнэлт гаргасан байна.

 

                                                                                                                       Уг дүгнэлтийн үндэслэх хэсэгт:

 

“1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт Хуульчийн мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгч захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргахаар, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт уг давж заалдах гомдлыг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэхээр заасан байна. 

 

Түүнчлэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2, 65.3, 65.4 дэх хэсэгт давж заалдах гомдлыг хүлээн авах, давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх зэргээр анхан шатны шүүхийн гүйцэтгэх үүргийг Хуульчийн мэргэжлийн хариуцлагын хороо гүйцэтгэхээр тогтоосон гэж үзэхээр байна.

 

Мөн Монголын хуульчдын холбооны зөвлөлийн  2014  оны 8  дугаар  сарын  29-ний өдрийн хурлын 86 дугаар тогтоолоор батлагдсан “Монголын хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журам”-ын 1.9 дүгээр зүйлийн 1-д “Хуульч нь зөрчил гаргасан эсэх, эсхүл мэргэжил, ур чадварын түвшинд эргэлзсэн тухай маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх эрх мэдлийг хороо хэрэгжүүлнэ.” гэсэн байна.

 

Ингэснээрээ дээрх хуулийн зохицуулалт Хуульчийн мэргэжлийн хариуцлагын хорооноос гаргасан шийдвэр анхан шатны журмаар маргааныг шийдвэрлэсэн шийдвэрт тооцогдох, шүүхийн бус байгууллагаас шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, улмаар Үндсэн хуульд заасан шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглох үндсэн зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.2, 65.3, 65.4, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “...шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно.” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

2. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.2, 65.3, 65.4, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн холбогдох заалт нь Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Шүүхийг зөвхөн Үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулна.” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.” гээд

 

                                                                                                                 Уг дүгнэлтийн дүгнэлт гаргах хэсэгт:

 

“1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт “Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгч захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.” гэж заасны “гомдол гаргах” гэсний өмнөх “... давж заалдах ...” гэсэн хэсэг, 65.2 дахь хэсгийн “Энэ хуулийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг Мэргэжлийн хариуцлагын хороогоор дамжуулан гаргана.”, 65.3 дахь хэсгийн “Энэ хуулийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг Мэргэжлийн хариуцлагын хорооны ажлын албаны ажилтан хүлээн авч, маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгчид танилцуулах бөгөөд тэдгээрийн тайлбарыг авч хэргийн материалд хавсаргана.”, 65.4 дэх хэсгийн “Мэргэжлийн хариуцлагын хороо давж заалдах гомдолд маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгчөөс гаргасан тайлбарыг хавсарган маргаантай холбогдох бусад баримт сэлтийн хамт уг гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын гурав хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ.” гэсэн нь; Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэрэг, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасны “... Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг ...” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “... шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно.” гэснийг тус тус зөрчсөн байна.

 

2. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсгийн “Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгч захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.”, 65.2 дахь хэсгийн “Энэ хуулийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг Мэргэжлийн хариуцлагын хороогоор дамжуулан гаргана.”, 65.3 дахь хэсгийн “Энэ хуулийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг Мэргэжлийн хариуцлагын хорооны ажлын албаны ажилтан хүлээн авч, маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгчид танилцуулах бөгөөд тэдгээрийн тайлбарыг авч хэргийн материалд хавсаргана.”, 65.4 дэх хэсгийн “Мэргэжлийн хариуцлагын хороо давж заалдах гомдолд маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгчөөс гаргасан тайлбарыг хавсарган маргаантай холбогдох бусад баримт сэлтийн хамт уг гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын гурав хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ.”; Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэрэг, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэнэ.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Шүүхийг зөвхөн Үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулна.” гэснийг зөрчөөгүй байна.

 

3. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт “Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгч захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.” гэж заасны “гомдол гаргах” гэсний өмнөх “... давж заалдах ...” гэсэн хэсгийг; 65.2 дахь хэсгийн “Энэ хуулийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг Мэргэжлийн хариуцлагын хороогоор дамжуулан гаргана.”, 65.3 дахь хэсгийн “Энэ хуулийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг Мэргэжлийн хариуцлагын хорооны ажлын албаны ажилтан хүлээн авч, маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгчид танилцуулах бөгөөд тэдгээрийн тайлбарыг авч хэргийн материалд хавсаргана.”, 65.4 дэх хэсгийн “Мэргэжлийн хариуцлагын хороо давж заалдах гомдолд маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгчөөс гаргасан тайлбарыг хавсарган маргаантай холбогдох бусад баримт сэлтийн хамт уг гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын гурав хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ.” гэснийг; Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэрэг, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасны “... Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг ...” гэсэн хэсгийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

 

Тав. Монгол Улсын Их Хурал 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 09 дүгээр дүгнэлтийн тухай” 56 дугаар тогтоолд:

 

   “1.“Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт “Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгч захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.” гэж заасны “гомдол гаргах” гэсний өмнөх “... давж заалдах ...” гэсэн хэсэг, 65.2 дахь хэсгийн “Энэ хуулийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг Мэргэжлийн хариуцлагын хороогоор дамжуулан гаргана.”, 65.3 дахь хэсгийн “Энэ хуулийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг Мэргэжлийн хариуцлагын хорооны ажлын албаны ажилтан хүлээн авч, маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгчид танилцуулах бөгөөд тэдгээрийн тайлбарыг авч хэргийн материалд хавсаргана.”, 65.4 дэх хэсгийн “Мэргэжлийн хариуцлагын хороо давж заалдах гомдолд маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгчөөс гаргасан тайлбарыг хавсарган маргаантай холбогдох бусад баримт сэлтийн хамт уг гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын гурав хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ.” гэсэн нь; Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэрэг, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасны “... Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг ...” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “... шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно.” гэснийг тус тус зөрчсөн байна.” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.” гэжээ.

 

Зургаа. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлыг төлөөлөн оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

 

“Улсын Их Хурлын гишүүн миний бие Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-65.4 дэх хэсэг болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар хянан шийдвэрлэх гэж байгаатай холбогдуулан дараах нэмэлт тайлбарыг гаргаж байна.

 

Нэг. Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 09 дүгээр дүгнэлтийг хэлэлцээд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-65.4 дэх хэсэг болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тухай Цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

Хоёр. Эрх зүйн этгээдүүдийн хооронд үүсч болох аливаа маргааныг таслан шийдвэрлэх ажиллагааг улс  орнуудын хууль тогтоогчоос тухайн харилцааны онцлог шинж, маргааны талууд, мөн үр ашигтай байдлыг харгалзан арбитр, эвлэрүүлэн зуучлал, маргаан таслах комисс, сахилга, ёс зүйн хороо гэх мэт маргаан шийдвэрлэх тусгай этгээдүүдэд хуваарилан харьяалуулах нь хүлээн зөвшөөрөгдсөн хууль зүйн арга хэрэгсэл бөгөөд үүнийг шүүх эрх мэдлээс гадуур хэрэгжүүлж байна гэж үздэггүй билээ. Хууль тогтоогчоос эдгээр маргаан шийдвэрлэх ажиллагааны шударга, төвийг сахисан байдлыг хангах зорилгоор нарийвчлан зохицуулж, гаргасан шийдвэрийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил үзэж заавал биелүүлэх, мөн хуульд заасан үндэслэлээр дахин хянан үзэх тогтолцоог бий болгосон байдаг. Монгол Улсын эрх зүйн тогтолцоонд ч энэ төрлийн маргаан шийдвэрлэх бусад арга хэрэгслийг ашигласан тохиолдол цөөнгүй байдаг.

 

Мэргэжлийн хариуцлагын хороо нь нийтийн эрх зүйн этгээдийн хувьд захиргааны хэргийн шүүхийн харьяалалд хамаарах бөгөөд бусад нийтийн захиргааны этгээдтэй харьцуулбал хуульч мэргэжилтнүүд, тэр дундаа шүүгч, прокурор, өмгөөлөгчдийн мэргэжлийн үйл ажиллагааны талаарх гомдол шийдвэрлэдэг, маргаан шийдвэрлэх бүрэлдэхүүнд нь мэргэжлийн хуульчид буюу шүүгч, өмгөөлөгч, прокурорууд багтдагаараа онцлогтой юм. Хууль тогтоогчоос тус онцлогийг харгалзан Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, цаашлаад Улсын дээд шүүхэд хянаж үзэхээр зохицуулжээ. Ийнхүү тус  ажиллагаа нь шүүхийн хяналтад байна.

 

Бусад улс орнуудад хуульчдын мэргэжлийн хариуцлагатай холбоотой маргааныг ердийн маргаанаас өөр журмаар зохицуулах нь нийтлэг байдаг. Тодруулбал, Европын улсуудад Хуульчдын мэргэжлийн өөрийн удирдлагын байгууллага өөрөө хуульчдын эсрэг  мэргэжлийн үйл ажиллагаа, ёс зүйн сахилгын хэргийг авч үзэх тусгай бүтэц /хороо, трибунал гэх мэт/-тэй байна. Тухайлбал, Чех, Грек, Испани, Португал, Их Британи, Норвеги, Словени зэрэг улсууд Хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах байгууллагын дотооддоо давах шатны трибунал хороогоор шийдвэрлэн ердийн шүүхэд хандах эрхгүй байдаг бол Дани, Финланд, Франц, Унгар, Итали, Лихтенштейн зэрэг улсуудад Давах шатны шүүхэд, Исланд, Швед, Словак зэрэг улсуудад шууд улсын Дээд шүүхэд хандаж хянуулах эрх олгосон байна. Харин ХБНГУ, Австри, Нидерланд, Польш зэрэг улсуудад шат шатны шүүхийн дэргэдэх хуульчийн ёс зүйн тусгай трибуналаар /өмгөөлөгчид ба шүүгчдээс бүрддэг/ ийм төрлийн маргааныг шийдвэрлэдэг байна.

 

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль нь эдгээр жишгийг судалсны үндсэн дээр Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд тус маргааныг харьяалуулсан болно.

 

Дээрх саналуудыг анхааран үзэхийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн эрхэм гишүүдээс хүсч байна.” гэжээ.

 

                                                                                                                                     ҮНДЭСЛЭЛ:

 

1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.2, 65.3, 65.4 дэх хэсэгт Хуульчийн мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, давж заалдах гомдлыг хүлээн авах, талуудын тайлбар болон холбогдох бусад баримт сэлтийг бүрдүүлж давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх зэргээр анхан шатны шүүхийн гүйцэтгэх үүргийг Хуульчийн мэргэжлийн хариуцлагын хороо гүйцэтгэх, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт уг давж заалдах гомдлыг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэхээр тус тус зохицуулсан нь Хуульчийн мэргэжлийн хариуцлагын хорооноос гаргасан шийдвэр анхан шатны журмаар маргааныг шийдвэрлэсэн шийдвэрт тооцогдох, шүүх эрх мэдлийг шүүх бус өөр байгууллага хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, улмаар Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “... шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно.” гэснийг тус тус зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 09 дүгээр дүгнэлт үндэслэлтэй байна.

 

2. Монгол Улсын Их Хурлын “Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 09 дүгээр дүгнэлтийн тухай” 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 56 дугаар тогтоолд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу  Үндсэн хуулийн цэцийн уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тухай үндэслэлээ заагаагүй байна.

 

             Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран зургадугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийн заалтыг удирдлага болгон

 

 

                                                                                           МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ТОГТООХ НЬ:

 

1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт “Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан  авснаас  хойш   14 хоногийн  дотор  маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгч

захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.” гэж заасны “гомдол гаргах” гэсний өмнөх “... давж заалдах ...” гэсэн хэсэг, 65.2 дахь хэсгийн “Энэ хуулийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг Мэргэжлийн хариуцлагын хороогоор дамжуулан гаргана.”, 65.3 дахь хэсгийн “Энэ хуулийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг Мэргэжлийн хариуцлагын хорооны ажлын албаны ажилтан хүлээн авч, маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгчид танилцуулах бөгөөд тэдгээрийн тайлбарыг авч хэргийн материалд хавсаргана.”, 65.4 дэх хэсгийн “Мэргэжлийн хариуцлагын хороо давж заалдах гомдолд маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгчөөс гаргасан тайлбарыг хавсарган маргаантай холбогдох бусад баримт сэлтийн хамт уг гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын гурав хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ.” гэсэн нь; Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэрэг, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасны “... Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг ...” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “... шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно.” гэснийг тус тус зөрчсөн байх тул хүчингүй болгосугай.

 

2. Монгол Улсын Их Хурлын 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн  “Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 09 дүгээр дүгнэлтийн тухай” 56 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

 

3. Энэхүү тогтоол гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

                                                                                               ДАРГАЛАГЧ                                                            Н.ЖАНЦАН

 

                                                                                     ГИШҮҮД                                                             П.ОЧИРБАТ

 

                  Т.ЛХАГВАА
  

                                                  Д.СУГАР
 

                                  Д.НАРАНЧИМЭГ
 

                                  Д.СОЛОНГО  
 

                                  Д.ГАНЗОРИГ