- Нүүр
- Сайдын тушаал
- МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН, АЖИЛЛАХ ЖУРМЫГ БАТЛАХ ТУХАЙ /1-р хавсралтыг ХЗС-ын 2016 оны А/06 дугаар тушаалаар, 2-р хавсралтыг ХЗС-ын 2015 оны А/124 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
2011 оны 6 дугаар сарын 13-ны өдөр
Дугаар 105
Улаанбаатар хот
МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН, АЖИЛЛАХ ЖУРМЫГ БАТЛАХ ТУХАЙ
Нотариатын тухай хуулийн 15 дугаар зүйл, Улсын дээд шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 5/1734 тоот албан бичгээр ирүүлсэн саналыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. "Нотариатчийн мэргэшлийн хорооны ажиллах журам"-ыг нэгдүгээр, /ХЗС-ын 2016-01-07-ны А/06 дугаар тушаалаар 1-р хавсралтыг хүчингүй болгосон/ Мэргэшлийн хорооны бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай./ХЗС-ын 2015-06-15-ны А/124 дүгээр тушаалаар 2-р хавсралтыг хүчингүй болгосон/
2. Энэ тушаал батлагдсантай холбогдуулж "Мэргэшлийн хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2009 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 206, "Журам батлах тухай" Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2009 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 214 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Ц.НЯМДОРЖ
Улсын нэгдсэн бүртгэлийн 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 3596 дугаарт бүртгэв.
Текст томруулах
A
A
A